Гуравдугаар лекц

Би сурч байгаа хүнийг шавиа гэж үздэг

Та бүгд мэдэж байна уу? Би ямар зүйл хийсэн бэ? Би бүх сурагчидыг бүгдийг нь шавиа гэж үзэж дагуулна, өөрөө сурч байгаа жинхэнэ бясалгаж байгаа хүн бас багтана. Дээд давхаргад бясалгалыг заан тараахад, ингэж чамайг дагуулахгүй бол болохгүй, тэгэхгүй бол хариуцлагагүйтэй адил, замбараагүй болчихно. Бид чамд ийм их зүйл өгсөн, чамд ийм их энгийн хүний мэдэх ёсгүй ёсыг мэдүүлсэн, би энэ аугаа номыг чамд уламжилсан, бас чамд маш олон зүйлийг өгнө. Биеийг чинь чамд ариутгаж өгсөн, мөн бас зарим асуудал чирэгддэг, иймээс чамайг шавиа гэж үзэж дагуулахгүй бол, үндсэндээ болохгүй. Хамаагүй нэг энгийн хүнд ийм их тэнгэрийн нууцыг задруулахыг зөвшөөрөхгүй. Гэхдээ нэг зүйл байгаа, одоогийн цаг үе нь өөрчлөгдсөн, бид мөргөх, ёслох ийм хэлбэрийн зүйлийг хийхгүй. Тэр янзын хэлбэр нь ямар ч нөлөө байхгүй, хийхэд шашин юм шиг, бид ингэж хийхгүй. Яагаад гэвэл чи мөргөсөн, багшийн барилдлага хийсэн, чи үүднээс гараад өөрийнхөө дураар хийвэл, чи энгийн хүний дунд юу л бол юуг хийвэл, өөрийн нэр ашгийн төлөө, чи тэмцэлдэж, зодолдвол, тэгвэл энэ нь ямар нөлөөтэй байх юм? Чи магадгүй миний нэрийг барьж, аугаа номын нэр хүндийг гутаана! Жинхэнэ бясалгах зүйл нь чиний энэ сэтгэлийн түшигээр бясалгагдана, чи бясалгаж чадах юм бол, чи лавтай эрс бясалгаж чадах юм бол, бид чамайг шавиа гэж үзэж дагуулна, ингэж хандахгүй бол болохгүй. Гэхдээ зарим хүн, тэр магадгүй өөрийгөө жинхэнэ бясалгадаг хүн гэж үзэн бясалгаж чаддаггүй, зарим хүн боломжгүй. Гэхдээ маш олон хүн жинхэнэ бясалгаж чаддаг. Чи бясалгах л юм бол, бид чамайг шавиа гэж үзэн дагуулна.

Өдөр болгон зөвхөн энэ хэдэн хөдөлгөөнийг хийхэд, Фалунь Дафагийн шавь гэж үзэж болох юм уу? Тэгвэл магадгүй болохгүй. Яагаад гэвэл жинхэнэ бясалгахад бидний ярьсан тэр зан авирын шалгуурын дагуугаар шаардагдах ёстой, жинхэнэ өөрийн зан авирыг дээшлүүлэх ёстой, тэр бол жинхэнэ бясалгах юм. Чи зөвхөн тэдгээр хөдөлгөөнийг хийгээд, зан авираа дээшлүүлэхгүй, бүх зүйлийг адислах хүчирхэг энерги байхгүй бол, бясалгаж байгаа гэж хэлж болохгүй, бид чамайг бас Фалунь Дафагийн шавь гэж үзэж болохгүй. Чи үргэлж ингэвэл, чи бясалгал хийсэн ч, бидний Фалунь Дафагийн шаардлагыг дагахгүй, зан авириа дээшлүүлэхгүй бол, энгийн хүний дунд бас өөрийнхөө хүслээр юуг л бол юуг хийнэ, магадгүй чамд өөр маргаант зүйл тааралдана, магадгүй чи бас бидний Фалунь Дафаг бясалгаад чамайг буруу зам руу дагуулсан гэж ярина, ингэж болзошгүй. Иймээс чи жинхэнэ бидний зан авирын шалгуурын шаардлагын дагуугаар хий, тэр бол жинхэнэ бясалгаж байгаа хүн юм. Би та бүгдэд тодорхой ярьчихлаа, тиймээс та бүгд дахин намайг хайж багшийн барилдлага хийх эдгээр хэлбэрийн зүйлийг битгий хий, чи зөвхөн жинхэнэ бясалгах юм бол, би ингэж л чамд хандана. Миний номын бие аль хэдийн тоолж барашгүй болсон, эдгээр сурагч битгий хэл, хэр их байсан ч би хамаарч чадна.

Буддын чигон ба Буддын шашин

Буддын чигон бол Буддын шашин биш, энэ зүйлийг би та бүгдэд тодорхой ярина, үнэндээ Бумбын чигон бас Бумбын шашин ч биш. Бидний зарим хүн эдгээр зүйлийг ер тодорхой ойлгодоггүй. Зарим нь хийдийн хуушаанууд, бас зарим нь сүсэгтнүүд, тэр өөрийгөө Буддын шашны зүйлүүдийг их мэддэг гэж боддог, тэр бидний сурагчидад Буддын шашны зүйлийг ихээр ухуулга хийдэг. Би чамд хэлье, чи битгий ингэж хий, яагаад гэвэл энэ нь өөр өөр номын үүдний дундын зүйлүүд юм. Шашин бол шашны хэлбэртэй, мөн түүнчлэн бидний энд бол бидний энэ номын үүдний бясалгах нэг хэсгийг тарааж байгаа юм, Фалунь Дафагийн тусгай бясалгагчаас гадна шашны хэлбэрийг ярихгүй, иймээс номын төгсгөлийн үеийн Буддын шашин биш. Буддын шашны ном зөвхөн Буддын номын дундын нэг жижиг хэсэг юм, мөн маш олон гүн гүнзгий аугаа ном, давхарга болгонд бас өөр өөр ном байдаг.

Шагжамүнигийн ярьсанаар, бясалгал бол наян дөрвөн мянган номын үүдтэй. Буддын шашны дунд зөвхөн хэдхэн номын үүдтэй, тэр зөвхөн Тиан тай шашны бүлэг, Хуаянь шашны бүлэг, Дияаны рашаан, Арилсан орны шашны бүлэг, Нууц шашны бүлэг гэх мэт ийм хэдэн номын үүдтэй, хаана нь ч хүрэхгүй! Иймээс эдгээр нь бүх Буддын номыг ерөнхийлж чадахгүй, эдгээр нь зөвхөн Буддын номын өчүүхэн жижигхэн хэсэг л юм. Бидний Фалунь Дафа бас наян дөрвөн мянган номын үүдний нэг үүд нь юм, балар эртний үеийн Буддын шашин ба номын төгсгөлийн үеийн Буддын шашинтай ямар ч харилцаа байхгүй, одоогийн шашинтай ч бас ямар ч харилцаа байхгүй.

Буддын шашин нь 2500 жилийн өмнө, эртний Энэтхэгийн Шагжамүни бий болгосон, тэр үед Шагжамүнигийн гон нь нээгдэж гэгээрсэний дараа, түүний бодолд өөрийнхөө бүүр урьд нь бясалгаж байсан зүйлүүдээ санасан, түүнийгээ тарааж хүнийг аварсан. Түүний тэр номын үүд хэдэн арван мянган боть ном гаргасан нь хамаагүй, үнэндээ бол гуравхан үг, түүний тэр номын үүдний онцлог нь "хориглох, самтад орох, гэгээрэх" юм. Хориглох нь, энгийн хүний дундын бүх хүсэл дурыг хориглоно, хүчээр чамайг ашиг хөөцөлдүүлэхгүй, орчлонгийн үйлийн энгийн бүх зүйлийг таслах гэх мэтчилэн. Ингэхлээр түүний сэтгэл нь хоосон болчихно, юу ч бодохгүй болно, тэгээд самтат орж чадна, энэ бол харилцан нөхцөлддөг. Самтад орсоны дараа, самтат суугаад жинхэнэ бясалгана, самтатын хүчээр дээш бясалгана, энэ бол түүний номын үүдний жинхэнэ бясалгалын хэсэг. Тэр арга барилын зүйлийг ярихгүй, өөрийнхөө биеийг өөрчлөхгүй. Тэр зөвхөн түүний давхаргын өндөр намын гоныг бясалгана, иймээс нэг л хэвээр өөрийнхөө зан авирыг бясалгана, амийг бясалгахгүй бол гон хувирахыг ярихгүй. Мөн түүнчлэн тэр самтад дунд түүний самтын хүчийг нэмж, самтад суухдаа гашуун зовлонг амсана, өөрийнхөө нүглийг арилгана. Гэгээрэх нь, хүн гэгээрэхийг ярьж байгаа, ухаан чадвар оюун чадвар нээгдэх юм. Сансар ертөнцийн үнэнийг харсан, сансар ертөнцийн орон зайн болгоны үнэн байдлыг харсан, эрдэм чадал нь бүгд гарч ирсэн. Оюун билэг нээгдэх, гэгээрэх, бас гон нээгдэх гэж хэлдэг.

Тэр үед Шагжамүни энэ номын үүдийг байгуулж байхад, Энэтхэгт найман янзын шашин зэрэгцэн дэлгэрч байсан. Нэг янз нь бат бэх суурьтай Бираман шашин байсан. Шагжамүни амьд байхдаа, бусад шашинтай үргэлж үзэл сурталын хэлбэрийн тэмцэл хийдэг байсан. Яагаад гэвэл Шагжамүнигийн заасан ном нь ариун ном байсан, иймээс номыг дэлгэрүүлэх бүх явцад, түүний дэлгэрсэн ном нь улам улам хүчин бадарч байсан. Мөн өөр шашинууд улам улам доройтсон, бат бэх суурьтай тэр Бираман шашин бас мөхөх байдалд орсон. Гэхдээ Шагжамүни нирваалсаны дараа, бусад шашин дахин дэлгэрсэн, ялангуяа Бираман шашин, дахин шинээр дэлгэрсэн. Харин Буддын шашинд ямар байдал гарсан бэ? Зарим хуврагнууд өөр өөр давхаргад гон нь нээгдсэн, гэгээрсэн, гэхдээ нээгдсэн давхарга нь нэлээд доогуур байсан. Шагжамүни Рулай давхаргад хүрсэн, гэхдээ маш олон хуврагнууд энэ давхаргад хүрч чадаагүй.

Өөр өөр давхаргад Буддын ном өөр өөр илрэлээр илэрдэг, гэхдээ улам өндөрт байвал улам үнэнд ойрхон, улам доогуур байвал үнэнээс улам хол. Иймээс тэдгээр хуврагнууд доогуур давхаргад гон нь нээгдэж гэгээрсэн, тэд өөрийнхөө байж байсан тэр давхаргад харсан сансар ертөнцийн илэрсэн зүйлийг, ойлгосон байдал ба ухамсарласан ёсоор, Шагжамүнигийн ярьсан үгийг тайлбарласан. Өөрөөр яривал, зарим хуврагнууд Шагжамүнигийн ярьсан номыг ингэж ч тайлбарлаж, тэгэж ч тайлбарласан. Бас зарим хуврагнууд өөрийнхөө ойлгосоноор Шагжамүнигийн ярьсан үгийг болгосон, Шагжамүнигийн ярьсан үгээр яриагүй. Ингээд Буддын номыг ямар ч нүүргүй болгож, үндсэндээ Шагжамүнигийн дэлгэрсэн ном нь биш болж, эцэст нь Буддын шашны Буддын ном Энэтхэгт байхгүй болсон. Энэ бол нэг удаагийн маш их том түүхийн сургамж юм, тиймээс Энэтхэгт сүүлдээ Буддын шашин байхгүй болсон. Байхгүй болохоос өмнө Буддын шашин олон удаа засагдсан, хамгийн сүүлд Бираман шашны зүйлүүдтэй уялдсан, Энэтхэгт одоогийн энэ шашин нь ингэж бий болсон юм, үүнийг Энэтхэг шашин гэдэг. Ямар ч Буддыг тахихгүй, харин өөр зүйлийг тахих болсон, Шагжамүнийг бас шүтэхгүй болсон, тэр нь ийм нэг янзын байдалтай байгаа.

Буддын шашин хөгжих явцад, хэд хэдэн удаа нэлээд их засамжлагдсан. Нэг нь Шагжамүни өөд болсоны дараа богино хугацаанд, зарим хүн Шагжамүнигийн ярьсан дээд давхаргын ёсны үндсээр, Их хөлгөн Буддын шашныг байгуулсан. Шагжамүнигийн ил тод ярьсан номыг энгийн хүмүүст ярьсан гэж үздэг, өөрөө өөрийгөө ангижируулах, Архад бүтээлийн оронд хүртлэх, бүх амийг аврахыг ярьдаггүй, түүнийг бага хөлгөний шашин гэж нэрлэдэг. Зүүн өмнөд азийн орнуудын хуушаанууд балар эртний Шагжамүнигийн үеийн бясалгах аргыг хадгалсан, бидний Хань үндэстний нутаг түүнийг бага хөлгөний шашин гэж нэрлэдэг. Мэдээж тэд өөрсдөө үгүйсгэдэг, тэд өөрсдөө Шагжамүнигийн зүйлийг залгамжилсан гэж үздэг. Үнэндээ ийм л юм, тэд үндсэндээ Шагжамүнигийн үеийн бясалгалын аргыг залгамжилсан юм.

Засамжлагдсан энэ Их хөлгөн Буддын шашин Хятадад орж ирсэний дараа, бидний оронд тогтсон, энэ бол өнөөдрийн бидний оронд уламжлагдсан ийм янзын Буддын шашин юм. Энэ нь үнэндээ Шагжамүнигийн үеийн Буддын шашинтай шал өөр болсон, хувцлалтнаас эхлээд бүх ухамсарлах байдал хүртэл, бясалгалын явц бүгд өөрчлөгдсөн. Балар эртний Буддын шашин зөвхөн Шагжамүнийг өвөг дээдэс гэж тахидаг, гэхдээ одоо Буддын шашинд маш олон Будда мөн том Бодиства гэх мэт гарч ирсэн, мөн олон Буддыг шүтдэг. Маш олон Рулай Буддыг шүтэж эхэлсэн, олон Буддатай Буддын шашин болсон. Ум мааны бадны хум, Яоши Будда, Дари Рулай гэх мэтчилэн, бас маш олон том Бодиства гарч ирсэн. Ингэчихээд бүх Буддын шашин Шагжамүнигийн эхлэж байгуулсанаас тэр чигтээ шал өөр болсон.

Энэ хугацаанд бас нэг засамжлах явц гарсан, Луншу бодиства нэг янзын нууц бясалгах аргыг тараасан, Энэтхэгээс Афгинистан хүртэл дамжиж, дараа нь бидний Шинжиан мужид орж Хань нутаг руу орж ирсэн, яг Тань хаан төрийн үе байсан, иймээс түүнийг Тань нууц гэж нэрлэдэг. Яагаад гэвэл Хятадад Күнзийн суртахуун маш их нөлөөтэй байсан, ёс суртахууны төсөөлөл жирийн үндэстэнтэй адилгүй. Энэ нууц хүлгэн нь бясалгалын арга дунд эр эм хосоороо бясалгах зүйлүүд байсан, тэр үеийн нийгэм үүнийг хүлээж авч чадаагүй, иймээс Тань хаант төр Хуйцань жилд Буддыг үгүй болгох үед түүнийг үгүй болгосон, Тань нууц бидний Хань нутагт байхгүй болсон. Одоо Японд Зүүн нууц гэж нэрлэдэг байна, тэр үед Хятадаас сурсан юм, гэхдээ түүнд эрх өргөмжлөөгүй. Нууц хүлгэнээр яривал, эрх өргөмжлөгдөөгүй нууц хүлгэн зүйлийг сурчихвал, номыг хулгайлсанд тооцогдоно, биеэрээ заасан гээд хүлээж авахгүй. Нөгөө хэсэг нь Энэтхэг, Нипалаас Түвдэд орж ирсэн, үүнийг Түвдийн нууц гэж нэрлэдэг, одоог хүртэл уламжлагдаж байгаа. Буддын шашин үндсэндээ ийм байдалтай байгаа, би үүний хөгжлийн өөрчлөлтийн явцыг маш хялбархан, ерөнхийлөн ярьчихлаа. Буддын шашин бүх хөгжих явцад, бас Дамө дияаны шашны бүлгийг байгуулсан шиг, бас Арилсан орны шашны бүлэг, Хуаянь шашны бүлэг гэх мэтчилэн гарч ирсэн, бүгд Шагжамүнигийн тэр үеийн ярьсан зүйлээр ухамсарлаж гаргасан зүйл юм, эдгээр бүгд засамжлагдсан Буддын шашинд харъяалагддаг. Буддын шашинд ийм арван хэдэн номын үүд байдаг, тэр бүгд шашин хэлбэрт орсон, иймээс тэд бүгд Буддын шашинд харъяалагддаг.

Энэ эринд үүссэн шашин, тэр ч байтугай энэ эринээс гадна, урьд хэд хэдэн эринд дэлхий дээр энд тэндгүй олон шинэ шашин үүссэн, тэдгээр нь бараг бүгд хуурамчид харъяалагдаж байсан. Аугаа гэгээрэгчид хүнийг аврахад, бүгд өөрийнхөө нэг тэнгэрйин оронтой байдаг, Шагжамүни, Ум Мааны Бадны Хум, Дари Рулай гэх мэтчилэн, эдгээр Рулай Будда хүнийг аврахдаа, бүгд өөрийн гэсэн удирдах оронтой байдаг. Бидний энэ тэнгэрийн оёдлын аймагт, ийм орон зуу гаруй байгаа, бидний Фалунь Дафа бас Фалунь оронтой.

Зарим хуурамч номын үүд хүнийг аврахад хаашаагаа аврах юм? Тэр хүнийг аварч чадахгүй, түүний ярьсан нь ном биш. Мэдээж зарим хүн шашин байгуулсан, анх байгуулахдаа түүний зорилго нь ариун шашинг сүйтгэх мангас болохыг санаагүй. Тэр өөр өөр давхаргад гон нь нээгдэж гэгээрсэн, жоохон ёсыг харсан, гэхдээ тэр хүн авардаг гэгээрэгчээс маш хол зөрсөн юм, тэр маш их доогуур. Тэр зарим ёсыг олж мэдсэн, энгийн хүний дундын зарим зүйлийг буруу гэж олж мэдсэн, тэр бас хүнд яаж сайн зүйл хийхийг ярьдаг, анхандаа өөр шашныг эсэргүүцэхгүй. Хүмүүс эцэст нь түүнийг шүтэж, түүний ярьсныг ёс зүйтэй гэж үздэг, дараа нь улам түүнд үнэмшиссэн, эцэст нь эдгээр хүн түүнийг биширч, шашныг шүтэхгүй болсон. Түүний нэр ашгийн сэтгэл нь гарч ирэхэд, хүмүүсээр өөрийгөө хэн гэдгийг нэрлүүлнэ, үүнээс хойш тэр нэг шинэ шашин байгуулсан. Би та бүгдэд яръя, эдгээр бүгд харгис шашинд харъяалагддаг, тэр хүнийг хорлохгүй ч гэсэн, тэр харгис шашин юм. Яагаад гэвэл тэр хүмүүсийг ариун шашинг шүтэхийг нь саатуулсан, ариун шашин хүнийг авардаг, тэгэхдээ тэр чадахгүй. Аажим аажмаар хөгжихдөө, далдуур муу зүйл хийнэ. Ойрд олон ийм янзын зүйл бидний хятад руу таран орж ирсэн, жишээ нь Гуанень номын үүд нь үүний нэг юм. Иймээс та бүгд эрхбиш анхаарч яваарай, зүүн азийн нэг оронд хоёр мянга гаруй янз байгаа гэлцдэг, зүүн өмнөд азийн мөн бусад баруун зүгийн орнууд, юуг л бол юуг шүтдэг, тийм нэг оронд тэр чигтээ бөө шашинг шүтдэг. Эдгээр зүйлүүд бүгд номын төгсгөлийн үед гарсан мангас юм. Номын төгсгөлийн үеийг зөвхөн Буддын шашинг ярьж байгаа юм биш, маш өндөр давхаргаас доошоо хүртэлх маш олон орон зай бүгд доройтсон гэж ярьж байгаа юм. Номын төгсгөл нь зөвхөн Буддын шашны номын төгсгөл гэж байгаа юм биш, мөн хүн төрөлхтний нийгмийн ёс суртахууныг сахих сэтгэлийн хууль байхгүй болсон.

Бясалгахдаа тууштай байх

Бид бясалгахдаа тууштай байхыг ярьдаг, чи яаж бясалгасан ч, өөр зүйлийг оруулан хамаагүй бясалгаж болохгүй. Зарим сүсэгтэн, тэр Буддын шашны зүйлийг ч бясалгаад, бидний Фалунь Дафагийн зүйлийг ч бясалгадаг. Би чамд хэлье, эцэст нь чи юуг ч олж чадахгүй, хэн ч чамд өгөхгүй. Яагаад гэвэл бид бүгд Буддын системийнх юм, гэхдээ энд нэг зан авирын асуудал байгаа, мөн түүнчлэн тууштай байх асуудал байдаг. Чи зөвхөн нэг л биетэй, чиний бие аль үүдний гоныг үүсгэх юм? Яаж чамд хувирч очих юм? Чи хаана очих юм? Чи аль номын үүдээр бясалгана, чи тэнд л очино. Чи Арилсан орны бүлэгтний даруугаар бясалгавал, чи Ум Мааны Бадны Хумны диваажинд очно; Яоши Буддын дагуугаар бясалгавал, чи Лиули оронд очно, шашинд ингэж л ярьдаг, үүнийг хоёргүй номын үүд гэдэг.

Бидний энд бясалгахыг ярьж байгаа нь, үнэхээр бүх гоны хувирах явц юм, бүгд түүний өөрийнх нь тэр бясалгалын номын үүдээр явдаг. Чи хэлдээ чи хаашаа явах уу? Чи хоёр талд хэлбэлзээд юуг ч олж чадахгүй. Бясалгахыг хийдийн доторх Буддыг бясалгахтай хольж болохгүй төдийгүй, бясалгалын аргуудын хооронд, чигон чигонын хооронд, шашин шашны хооронд нь бас хольж болохгүй. Адилхан шашин байсан ч, түүний доторх хэд хэдэн номын үүдний хооронд бас хольж бясалгаж болохгүй, зөвхөн нэг номын үүдийг сонгох ёстой. Чи Арилсан орны шашны бүлэгт бясалгахад, Арилсан орных л юм; чи Нууц шашны бүлэгт бясалгахад, Нууц шашны бүлгийнх л юм; чи дияаны аймагт бясалгахад, дияаны аймгийнх л юм. Хэрэв чи хоёр талд хэлбэлзээд, үүнийг ч бясалгаад, түүнийг ч бясалгаад байвал, юуг ч олж чадахгүй. Өөрөөр яривал Буддын шашинд хоёргүй номын үүд гэж ярьдаг, чамайг хольж бясалгахыг зөвшөөрөхгүй. Тэр ч бас бясалгал хийдэг, тэр ч бас бясалгал, түүний гон үүсэх явц нь бүгд өөрийнх нь номын үүдэнд бясалгах, хувирах явцыг дагадаг. Өөр орон зайнд бас нэг гоны хувирах явцтай, бас нэг маш төвөгтэй гүн нарийн явцтай байдаг, мөн хамаагүй өөр зүйлийг оруулж бясалгаж болохгүй. Зарим сүсэгтэн, Буддын бясалгал гэж сонсчихоод, бидний сурагчидыг татаж хийд рүү очоод бишрэн дагуулна. Би чамд хэлье, бидний энд сууж байгаа сурагчидийн, хэн нь ч битгий ийм зүйлийг хий. Чи бидний аугаа номыг сүйтгэж байгаа юм, мөн Буддын шашны сахил санваарийг сүйтгэж байгаа юм, мөн түүнчлэн чи сурагчийг үймүүлж байна, чи хүнийг юуч олж чадахгүй болгож байна, энэ бол болохгүй.

Бясалгал бол нарийн асуудал юм, заавал тууштай байх ёстой. Бидний энгийн хүний дунд тарсан энэ хэсэг, шашин биш ч гэсэн, бясалгалын зорилго бол адилхан юм, бүгд гоныг нээж гэгээрэхэд хүргэнэ, үйлсээ бүтээж гэгээрэх ийм нэг зорилготой юм. Шагжамүни ингэж ярьсан, номын төгсгөлийн үед, хийдийн доторх хуврагнууд өөрсдийгөө аврах хэцүү болно, тэр ч байтугай сүсэгтэнг бүүр ч хамаарах хүн байхгүй болно. Чи багшийн барилдлага хийсэн гэж битгий хар, тэр багш ч бас бясалгаж байгаа хүн, тэр жинхэнэ бясалгахгүй л бол ямар ч үр дүнгүй, энэ сэтгэлийг бясалгахгүй бол, хэн ч дээш гарч чадахгүй. Бишрэн дагах бол энгийн хүний нэг хэлбэр юм, чи бишрэн дагасан бол Буддын хүн болчих юм уу? Будда чамайг хамаарах юм уу? Тийм зүйл байхгүй. Чи өдөр болгон мөргөөд мөргөөд толгойгоо гэмтээсэн ч, бөөн бөөнөөр нь хүж өргөсөн ч нөлөө байхгүй, чи жинхэнэ наад сэтгэлээ бясалгахад л болно. Номын төгсгөлийн үе хүрэхэд, сансар ертөнцөд аль хэдийн маш том өөрчлөлт гарсан, тэр ч байтугай шашин шүтдэг газар бас болохгүй болчихсон, гон чадвартай хүн (хуушаан ч багтсан) бас энэ байдлыг олж мэдсэн. Одоо бүх дэлхийд зөвхөн би ганцаараа ариун номыг тараан зааж байгаа, урьд нь хэн ч хийж үзээгүй зүйлийг би хийж байгаа, мөн номын төгсгөлийн үед ийм нэг том үүдийг нээсэн. Үнэндээ хэдэн мянган жилд тааралдахгүй, хэдэн арван мянган жилд тааралдахгүй, гэхдээ аврагдаж чадах юм уу үгүй юу өөрөөр яривал бясалгаж чадах юм уу үгүй юу чамаас өөрөөс чинь шалтгаална, миний ярьж байгаа бол нүсэр том сансар ертөнцийн ёс юм.

Би чамайг заавал бидний энэ Фалунь Дафаг сур гэж байгаа юм биш, миний ярьж байгаа бол нэг ёс юм. Чи бясалгах юм бол, чи заавал тууштай байх ёстой, эс бөгөөс чи үндсэндээ бясалгаж чадахгүй. Мэдээж чи бясалгахыг хүсэхгүй байвал, бид ч чамайг хамаарахгүй, номыг жинхэнэ бясалгах хүнд сонсуулахаар ярьж байгаа, иймээс заавал тууштай байх ёстой, өөр бясалгалын бодлыг ч гэсэн хольж болохгүй. Миний энд бодлын хөдөлгөөнийг ярихгүй, бидний Фалунь Дафад ямар ч бодлын хөдөлгөөн байхгүй, иймээс та бүгд бас ямар ч бодлын зүйлийг оруулж болохгүй. Заавал үүнийг анхаарах ёстой, үндсэндээ бодлын хөдөлгөөн байхгүй, Буддизмд хоосон гэж ярьдаг, Бумбын шашинд үйлгүй гэж ярьдаг.

Би нэг удаа өөрийнхөө үзэл санааг маш өндөр давхаргатай дөрөв таван аугаа гэгээрэгч, аугаа Бумбачтай холбосон. Өндрийг нь яривал, энгийн хүн харвал ёстой цочин гайхмаар. Тэд миний бодолд юу бодож байгааг мэдэх хүсэлтэй байсан. Би ийм олон жил бясалгасан болохоор, өөр хүн миний бодлыг үндсэндээ мэдэх боломжгүй, өөр хүний гон чадвар нь үндсэндээ орж ирж чадахгүй. Хэн ч намайг мэдэж чадахгүй, тэр бас миний юу бодож байгааг мэдэж чадахгүй, тэд нар миний бодлын хөдөлгөөнийг мэдэх хүсэлтэй байсан, иймээс тэд намайг зөвшөөрсний дараа, нэг хэсэг хугацаанд тэд бодлоо миний бодолтой холбосон. Холбогдсоны дараа, би жоохон тэсэхгүй болсон, миний давхарга хэр өндөр байсан ч, хэр нам байсан ч хамаагүй, яагаад гэвэл би энгийн хүний дунд байгаа, би бас үйлтэй зүйл хийж байгаа, хүнийг аврах зүйл, сэтгэл хүнийг аварч байгаа. Гэхдээ тэдний сэтгэл нь хэр их нам гүм байдалд хүрсэн гээч? Нэг аймхай нам гүм байдалд байсан. Нэг хүн ийм нам гүм байдалтай байгаа бол болно, дөрөв таван хүн тэнд суугаад, бүгд ийм нам гүм байдалд байгаад л, энэ нь үхмэл ус шиг юу ч байхгүй, би тэднийг мэдрэе гэхэд мэдрэгдээгүй. Тэр хэдэн өдөр миний сэтгэлд маш таагүй байсан, тийм л нэг тааламжгүй байсан. Бидний жирийн хүн таамаглан бодож ч чадахгүй, мэдэрч ч чадахгүй, бүүр үйлгүй, хоосон юм.

Маш өндөр давхаргад бясалгахад үндсэндээ бодол хөдөлгөөн байхгүй, яагаад гэвэл чи энгийн хүний үндэс байгуулах энэ давхаргад, тэр цогц үндэс нь аль хэдийн байгуулагдсан. Дээд давхаргад бясалгахад, ялангуяа бидний бясалгал автоматаар бясалгагдана, бүр бүхэлдээ автоматаар бясалгагдана. Чи зөвхөн өөрийнхөө зан авирыг дээшлүүлбэл, чиний гон өсчихнө, тэр ч байтугай ямарч хөдөлгөөн хийх хэрэггүй. Бидний хөдөлгөөн бол автомажсан механизмыг бэхжүүлж байгаа, яагаад дияанд суухад тэр самтат суугаад хөдөлдөггүй вэ? Үндсэндээ үйлгүй юм. Чиний харж байгаа Бумбад ийм хөдөлгөөн, тийм хөдөлгөөн, ямар нэг бодлын хөдөлгөөн, бодлоор дагуулдаг. Би чамд хэлье, Бумба тэр хийний давхаргаас жоохон гарсаны дараа, юу ч байхгүй болно, үндсэндээ ийм бодол, тийм бодлыг ярихгүй. Иймээс зарим өөр чигон хичээллэж байсан хүн ямар нэг амьсгаа, бодол гэх мэтийг орхиж чадахгүй. Би түүнд их сургуулийн зүйлийг заасан, тэр дандаа надаас бага сургуулийн зүйлийг асуудаг, яаж бодол хөдөлгөөнөөр дагуулдаг вэ, бодлыг яаж хөдөлгөх вэ, тэр аль хэдийн ингээд дасчихсан байдаг, тэр чигоныг ийм байдаг гэж үздэг, үнэндээ ийм биш.

Гон чадвар ба гон хүч

Бидний маш олон хүн чигон дундын нэр үгийг тодорхой ойлгож чаддаггүй, бас зарим хүн дандаа хутгадаг. Тэр гон чадварыг гон хүч гэж ярьдаг, гон хүчийг гон чадвар гэж ярьдаг. Бид өөрсдийнхөө зан авираар бясалгаж гаргасан энэ гон бол, сансар ертөнцийн мөн чанарыг уусгасан, өөрийнх нь буян хувираад гон болсон юм. Энэ бол нэг хүний давхаргын өндөр нам, гон хүчний их багыг, түүний бүтээлийн орны өндөр намын асуудлыг шийддэг, энэ бол хамгийн гол гон юм. Бясалгалын явцад, хүнд ямар байдал гардаг вэ? Энэ нь зарим онцгой чадварыг гаргадаг, бид нар үүнийг хялбарчлан гон чадвар гэж нэрлэдэг. Саяхан миний ярьсан давхаргыг дээшлүүлэх гоныг, гон хүч гэж нэрлэдэг. Давхарга өндөр байх тусам гон хүч тэр тусам хүчтэй, гон чадвар нь улам хүчтэй байдаг.

Гон чадвар нь зөвхөн бясалгалын явцын дайвар бүтээгдэхүүн, тэр давхаргыг төлөөлөхгүй, хүний давхаргын өндөр нам, гон хүчний их багыг төлөөлөхгүй, зарим хүнд магадгүй их гарна, зарим хүнд бага гарна. Мөн гон чадварыг нэг янзын гол бясалгах зүйлээ болгож хүссэнээрээ олж чадах зүйл биш. Энэ хүн заавал жинхэнэ бясалгахыг шийдэх үед, түүний гон чадвар нь гарна, гол зорилгоо болгож бясалгаж болохгүй. Чи эдгээр зүйлийг бясалгаж юу хийх гэж байгаа юм? Энгийн хүний дунд ашиглах санаатай юу? Тэгвэл чамайг энгийн хүний дунд хамаагүй хэрэглэхийг туйлаас зөвшөөрөхгүй, иймээс чи улам хүсвэл улам байхгүй болно, яагаад гэвэл чи хүсч байгаа, хүсэх бол угаасаа зууралдсан сэтгэл юм, бясалгахдаа орхих ёстой зүйл нь зууралдсан сэтгэл юм.

Маш олон хүн маш өндөр байдалд бясалгаж хүрчихээд, түүнд гон чадвар байдаггүй. Багш нь түүнийхийг түгжчихдэг, тэр өөрөө өөрийгөө сайн барьж чадахгүйгээс муу зүйл хийчихнэ гэж санаа нь зовсон, иймээс тэр чигтээ түүний эрдэм чадлыг хэрэглүүлэхгүй, ийм хүн маш олон байдаг. Гон чадвар нь хүний бодлоор захирагддаг. Хүн унтахдаа, магадгүй өөрийгөө барьж чаддаггүй. Нэг зүүд зүүдлэчихээд магадгүй дараагийн өдрийн өглөө сүүд майд болдог, тийм байхыг зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл энгийн хүний дунд бясалгаж байгаа, иймээс аливаа том гон чадвартай байвал бараг хэрэглэхийг зөвшөөрөхгүй, бараг бүгдийг нь түгжчихдэг, гэхдээ туйлаас биш. Маш олон сайн бясалгасан хүн, өөрийгөө сайн барьж чаддаг, бага зэрэг гон чадвар байхыг нь зөвшөөрнө. Ийм хүн, чи түүний гон чадварыг гаргуулж хамаагүй гайхуулбал, тэр яасан ч гаргахгүй, тэр өөрийгөө барьж чадна.

Урвуу бясалгал ба гоныг зээлдэх

Зарим хүн бясалгал хийж үзээгүй, эсвэл зөвхөн аль нэгэн чигон ангид жоохон сурсан, гэхдээ тэр бүгд өвчнийг арилгах биеэ боловсруулахад харъяалагддаг, ямар ч бясалгал биш. Өөрөөр яривал, эдгээр хүмүүст жинхэнэ уламжлагдаагүй, гэхдээ түүнд гэнэт нэг шөнө гон ирсэн. Бид нар энэ гон яаж ирсэнийг яръя, ийм хэдэн хэлбэртэй байдаг.

Нэг нь урвуу бясалгалд харъяалагддаг. Урвуу бясалгал гэж юу вэ? Энэ бол бидний зарим хүний нас нь нэлээд өндөр, бясалгах хүсэлтэй, эхнээс нь бясалгахад амжихгүй болчихсон байдаг. Чигоны оргил үед тэр бас бясалгах хүсэлтэй, тэр чигон хүнд сайн зүйл хийдэг гэж мэддэг, мөн түүнчлэн өөрийгөө ч дээшлүүлж болно, тэр ийм нэг хүсэлтэй, дээшлэх бодолтой, бясалгах бодолтой. Гэхдээ урьд хэдэн жилийн өмнө чигоны оргил үед, тэдгээр чигон багш нар бүгд чигоныг дэлгэрүүлж байсан, дээд давхаргын зүйлийг жинхэнэ заан тараах хүн байгаагүй. Өнөөдрийг хүртэл, жинхэнэ ил тодоор дээд давхаргад бясалгалыг тараан заахыг, би ганцаараа хийж байгаа, хоёрдогч хүн байхгүй. Аливаа урвуу бясалгадаг хүн, бүгд тавин наснаас дээш, нас нь нэлээд өндөр, суурь нь маш сайн, биенд нь байгаа зүйлүүд маш сайн, бараг бүгд эдгээр хүмүүсийг шавиа болгож, уламжилах объектоо болгодог. Гэхдээ эдгээр хүмүүсийн нас нь өндөр болчихсон, бясалгах хүсэлтэй, тийм амар биш! Хаана очиж багш олох юм? гэхдээ тэр бясалгах хүсэл гарахад, энэ сэтгэл нь ингэж бодоход, алт шиг гялалзаж, арван зүгийн дэлхийг доргиодог. Хүмүүс үүнийг Буддын мөн чанар гэдэг, Буддын мөн чанар нь гарч ирсэн юм.

Дээд давхаргаас харахад, хүний амь хүн болохын тулд биш. Яагаад гэвэл хүний амь бол сансар ертөнцийн орон зайнаас үүссэн, сансар ертөнцийн үнэн, нинжин, тэвчээр гэсэн мөн чанартай уусдаг, мөн чанар нь угийн сайн, цайлган байдаг. Гэхдээ амь бодь ихэссэний дараах улмаас, түүнд бас нэг нийгмийн харилцаа үүсдэг, иймээс үүний дунд зарим нь өөрчлөгдөж амиа хичээсэн эсвэл муу болсон, тэгээд маш өндөр давхаргад байж чадахгүй болсоноос, доошоо унасан, нэг давхаргын дунд уначихсан. Энэ давхаргад тэр дахин муу болж, дахиад л доош унаад л, унаад л, эцэст нь энгийн хүний энэ давхаргад унасан. Энэ давхаргад уначихвал, хүнийг бүр мөсөн устгана, гэхдээ тэдгээр аугаа гэгээрэгчид нинжин сэтгэлийн улмаас, хамгийн хэцүү байдалд хүнд дахин нэг боломж өгөхийг шийдсэн, тэгээд ийм нэг орон зайг бий болгосон.

Өөр орон зайны хүнд бүгдэд нь ийм бие байдагггүй, тэр хөөж чаддаг, тэр бас том жижиг болж хувирч чаддаг. Мөн энэ орон зайнд хүнийг ийм нэг биетэй болгосон, бидний энэ махан бие юм. Ийм биетэй болсоны дараа, даарч ч болохгүй, халууцаж ч болохгүй, ядарч ч болохгүй, өлсөж ч болохгүй, лав л зовлонтой. Өвчилвөл чи таагүй болдог, төрөх, хөгшрөх, өвчлөх, үхэх, чамайг энэ хэцүү байдалд нүглийг чинь хариулиулж байгаа юм, чамайг буцаж чадах юм уу үгүйг чинь харна, чамд дахин ийм нэг боломж өгч байгаа, иймээс хүн төөрөлтийн дунд уначихдаг. Үүн дотор унасны дараа, чамд ийм хоёр нүдийг бий болгосон, чамайг өөр орон зайг харуулахгүй, бие бодийн үнэн байдлыг харуулахгүй. Чи буцаж чадвал, хамгийн хэцүү байх нь хамгийн нандин юм, төөрөлтийн дунд ухамсраар бясалгаад буцахдаа маш их хэцүү байдаг, буцахад хурдан байдаг. Чи дахиад муу байвал, амийг чинь устгана, иймээс тэдний харсанаар, хүний амь нь хүн болох зорилготой биш юм, чамайг үндсэндээ буцаж үнэнд хүрэх, буцаад хариулуулах гэж байгаа юм. Энгийн хүн энэ зүйлийг ухамсарлаж чадахгүй, энгийн хүн энгийн хүний нийгэмд, тэр зөвхөн л нэг энгийн хүн юм, яаж хөгжиж, яаж сайхан амьдрах гээд л. Тэр улам сайн амьдарвал, улам амиа хичээнэ, улам эзэгнэж байх бодолтой, тэр улам сансар ертөнцийн мөн чанартай эсрэг болсон юм, тэр мөхөх байдалд орчихно.

Дээд давхаргад ингэж л хардаг, чи урагшлаж байна гэж бодоход, үнэндээ бол хойширч байгаа юм. Хүн төрөлхтөнд шинжлэх ухаан хөгжихөд үүнийг дэвшиж байгаа гэж бодоход, үнэндээ зөвхөн сансар ертөнцийн зүй тогтлын дагуугаар явж байгаа. Найман аршын Жан Гуо Лао ар нууруугаараа харж илжиг унадаг, тэр яагаад ар нууруугараа харж илжиг унадгыг бараг хүн мэдэхгүй. Тэр урагшаа явбал хойшоо ухарч байна гэж олж мэдсэн, тэгээд тэр ар нууруугаараа харж илжиг унадаг. Иймээс зарим хүнд бясалгах бодол гарахад, гэгээрэгч энэ сэтгэлийг маш нандин гэж хардаг, тиймээс нөхцөлгүйгээр тусалж болно. Бидний өнөөдөр энд сууж байгаа сурагчидтай адил, чи бясалгах бодолтой байвал би нөхцөлгүйгээр чамд тусалж болно. Гэхдээ нэг энгийн хүний хувьд, чи өвчнөө үзүүлэх, ийм ч юм хүсээд, тийм ч юм хүсээд, тийм бол болохгүй, чамд туслаж болохгүй. Яагаад вэ? Учир нь чи энгийн хүнээрээ байх бодолтой, энгийн хүнд төрөх, хөгшрөх, өвчлөх, үхэх байх ёстой, ийм л байх ёстой, бүх зүйл хувь ерөөлийн харилцаатай, замбараагүй болгож болохгүй. Нэг хүний энэ насанд уул нь бясалгал байхгүй, одоо чи бясалгах бодолтой болсон, тэгвэл шинээр чамд үүнээс хойших замыг зохицуулна, чиний биеийг зохицуулж өгч болно.

Тэгвэл хүн бясалгах хүсэлтэй, энэ хүсэл нь нэг гарчихвал, гэгээрэгч нар хараад, ёстой маш их нандин юм. Гэхдээ яаж түүнд туслах вэ? Дэлхийд хаана заах багш байгаа юм? Бас тавин хэдэн настай хүн байна. Аугаа гэгээрэгч нар зааж болохгүй, яагаад гэвэл тэр чамд илрүүлээд заавал, чамд номыг ярьж, бясалгал заавал, тэр бол тэнгэрийн нууцыг задалж байна гэсэн үг, тэр бас доош унах болно, хүн өөрөө муу зүйл хийчхээд төөрөлтийн дунд уначихсан, төөрөлтийн дунд ухамсараар бясалгах ёстой, иймээс гэгээрэгч зааж болохгүй. Бодит Будда чамд ном ярьж, бас бясалгал заахыг харчихаад, арван хар нүглийг алдалгүй хийж байгаа хүн ч ирж сурна, хэн ч үнэмшинэ, тэгвэл юуг нь ухамсарлах юм, ухамсарын асуудал байхгүй болно. Яагаад гэвэл хүн өөрөө төөрөлтийн дунд унасан байгаа, устгагдах ёстой, чамд нэг төөрөлтийн дундаас буцах боломжийг өгсөн юм. Буцаж чадвал буц, буцаж чадахгүй бол, үргэлж төөрөлтийн дунд тойрч байх болно мөн устана.

Хүн өөрийн сонгосон замаар явдаг, чи бясалгах бодолтой байвал яах вэ? Тэр нэг арга бодсон, яагаад гэвэл тэр үед чигонын оргил үе гарсан, энэ бас нэг тэнгэрийн байдлын өөрчлөгдөл юм, иймээс энэ янзын тэнгэрийн байдалд нийцүүлэхийн тулд, тэд түүний зан авир байгаа газарт гон нэмж өгнө, түүний биед нэг зөөлөн гуурсан хоолой тавьж, гоожуур шиг, онгойлгоход л гон ирнэ. Тэр гон гаргах хүсэлтэй байвал гон нь гарна, тэр гон гаргахгүй бол, түүний өөрийнх нь биед гон байхгүй, ийм л нэг байдалтай, үүнийг урвуу бясалгал гэж нэрлэдэг, дээрээс доошоо бясалгаад гэгээрэх болно.

Бид ер нь бясалгахдаа, доороос дээш бясалгана, гон нээгдээд гэгээртэл бясалгана. Урвуу бясалгал нь, нас нь яваад доороос дээш бясалгахад амжихгүй болсон, иймээс тэр дээрээс доош хүртэл бясалгахад хурдан болчихно, мөн энэ бол тэр үед бий болсон нэг байдал юм. Ийм хүний зан авир нь заавал өндөр байх ёстой, түүний зан авирын байх түвшинд ийм их энерги нэмж өгсөн. Зорилго нь юу вэ? Нэг нь бол тэр үеийн тэнгэрийн байдалд нийцэх, энэ хүн сайн зүйл хийхэд, түүнчлэн тэр бас зовлонг амсана. Яагаад гэвэл энгийн хүнтэй нүүр тулгарч, энгийн хүний янз бүрийн сэтгэл бүгд чамайг үймүүлдэг. Чи зарим хүний өвчнийг үзээд сайжруулсан, тэр бас чамайг ойлгохгүй, чи түүний өвчнийг эдгээхэд хэр зэрэг муу зүйлийг авч хаясан, түүнд ямар хэмжээнд эдгэрүүлсэн, тэр үед магадгүй тодорхой өөрчлөлт гараагүй. Гэхдээ түүний сэтгэл нь баяртай биш, чамд баярлахгүй, магадгүй түүнийг залиласан гэж загинана! эдгээр асуудалд хандуулж, чиний сэтгэл энэ байдлын дунд хатуужина. Түүнд гон өгөх зорилго нь бол түүнийг бясалгуулж, дээшлүүлэх юм. Сайн зүйл хийхдээ түүнчлэн өөрийнхөө гон чадварыг нээнэ, өөрийнхөө гоныг өсгөнө, гэхдээ зарим хүн энэ ёсыг мэдэхгүй. Би хэлсэн биздээ? түүнд номыг ярьж болохгүй, ухамсарлаж чадвал ухамсарла, энэ бол ухамсарын асуудал, ухамсарлаж чадахгүй бол ямар ч арга байхгүй.

Зарим хүнд гон ирэхэд, гэнэт нэг шөнө унтаж байхдаа халууцаад л, хөнжил ч нөмөрч чадахгүй, өглөө босч ирчихээд хаана хүрсэн ч хаа сайгүй тогтой. Түүнд гон ирсэн гэж мэдсэн, хэн нэгний бие хаана нь өвдвөл, нэг илэхэд л зүгээр болно, нэлээд сайн. Тэр үүнээс хойш гон ирсэн гэж мэдсэн, өөрийгөө чигон багш болгосон, пайз өлгөөд, өөрөө өөртөө нэг чигон багш гэсэн нэр зүүсэн. Анхандаа, сайн хүн байсан учир, тэр хүний өвчнийг эдгээчихэд, хүн түүнд мөнгө өгнө, ямар нэг юм өгнө, тэр магадгүй бүгдийг нь хүлээн авахгүй. Гэхдээ энгийн хүний энэ будагтай том поошгонд бохирдохыг тэсэхгүй, яагаад гэвэл эдгээр урвуу бясалгал жинхэнэ зан авирыг бясалгахыг даваагүй, өөрийнхөө зан авирыг барихад хэцүү. Аажмаар жижигхэн дурсгалт бэлгийг хүлээж авсаар, аажимдаа том юм өгсөн ч авна, эцэст нь бага юм өгөхлөөр авахгүй болно. Бүүр эцэст нь тэр ингэж ярина: надад тийм их юм өгч яах юм, оронд нь мөнгө өгчих! Мөнгө бага өгвөл бас болохгүй болчихно. Жинхэнэ уламжлагдсан чигон багшийг ч гэсэн үл тооно, түүний чих нь хүмүүс түүнийг ямар их чадалтай гэсэн магтаалаар дүүрнэ. Хэн түүнийг муулвал уурлана, нэр ашгийн сэтгэл нь гарч ирчихсэн, тэр өөрийгөө хүнээс гарамгай чадалтай, тэр өөрийгөө мундаг гэж үздэг. Түүнд гон өгснийг, түүнийг чигон багш бол, баян бол гэж өгсөн гэж боддог, үнэндээ бол түүнийг бясалгуулах гэж өгсөн. Нэр ашгийн сэтгэл нь гарахад, түүний зан авир нь үнэндээ доош уначихна.

Би ярьсан, зан авир нь хэр өндөр байна, гон түүний хэмжээгээр өндөр байна. Доошоо унасан бол энэ гоныг тийм их түүнд өгөхгүй болно, зан авирын дагуу өгнө, зан авир нь хэдий өндөр байна, гон төдий чинээ өндөр байна. Энэ нэр ашгийн сэтгэл нь улам их болоход, энгийн хүний дунд унаад улам хүндэрнэ, түүний гон бас дагаад доош унана. Эцэст нь тэр бүүр унаж ирэхэд, гон ч өгөхгүй болно, ямар ч гон байхгүй болно. Урьд хэдэн жилийн өмнө олон ийм хүмүүс гарч ирсэн, тавь гаруй насны эмэгтэйчүүдэд нэлээд илүү үзэгддэг. Тэр настай эмэгтэйг бясалгаж байгааг нь харсан, юу ч жинхэнэ уламжлагдаагүй, магадгүй аль нэг чигон ангид тийм хэдэн өвчнөө эдгээх биеэ боловсруулах хөдөлгөөнийг сурсан, нэг өдөр гэнэт гон ирсэн. Зан авир нь муудсан, нэр ашгийн сэтгэл нь нэг гарч ирээд доош унасан, эцэст нь одоо юу ч биш болсон, гон байхгүй болсон. Одоо ийм урвуу бясалгаад доошоо унасан хүн маш их байгаа, үлдсэн ч цөөхөн хэд л байна. Яагаад гэж? Энэ бол түүнийг бясалгуулах гэж байгааг нь мэдэхгүй, тэр өөрийгөө энгийн хүний дунд баян болох, нэрд гарах, чигон багш болохын тулд өгсөн гэж боддог, үнэндээ бол түүнийг бясалгуулах гэж байгаа юм.

Гон зээлэх гэж юу вэ? Үүнд насны хязгаар байхгүй, гэхдээ нэг шаардлагатай, тэр бол заавал зан авир нь маш сайн хүн байх ёстой. Тэр чигоныг бясалгаж болно гэж мэддэг, тэр бас бясалгах хүсэлтэй. Сэтгэл нь бясалгая гэж бодсон, гэхдээ хаана очоод багш олох юм? Урьд хэдэн жил үнэндээ жинхэнэ чигон багш чигоныг тарааж байсан, гэхдээ тэдний заасан нь бүгд өвчнийг эдгээх биеэ боловсруулах зүйлүүд байсан, дээд давхаргад заах хүн байгаагүй, тэр ч заахгүй.

Гон зээлэхийг ярихад, би бас нэг асуудлыг яръя, хүнд эзэн сүнснээс (эзэн бодол) гадна, бас дэд сүнс(дэд бодол) байдаг. Зарим хүний дэд сүнс нь нэг, хоёр, гурав, дөрөв, бас зарим нь тав байдаг. Энэ дэд сүнс нь түүний хүйстэй магадгүй адил биш, зарим нь эрэгтэй, зарим нь эмэгтэй, бүгд адилгүй. Үнэндээ эзэн сүнс нь магадгүй махан биетэй адил биш, яагаад гэвэл одоогийн маш олон эрэгтэй хүн эм сүнстэй, маш олон эмэгтэй хүн эр сүнстэй гэдгийг бид олж мэдсэн, яг одоо Бумбын ярьж байгаагаар арга, билиг нь эсрэг эргэсэн, арга нь буурах, билиг нь мандах ийм тэнгэрийн байдалтай нийцсэн.

Хүний дэд сүнсний давхарга ер нь эзэн сүнснээс өндөр байдаг, ялангуяа зарим хүн, түүний дэд сүнсний ирсэн давхарга нь маш өндөр. Дэд сүнс гэдэг нь биен дээр сүнс шингэсэн биш юм, тэр чамтай нэг цагт ээжээс чинь төрдөг, чамтай адил нэртэй, бүгд чиний биеийн нэг хэсэг юм. Жирийн үед хүмүүс ямар нэг зүйл бодоход, ямар нэг зүйл хийхэд, эзэн сүнсний ярьсанаар болно. Дэд сүнс гол нь хүний эзэн сүнсийг аль болох муу зүйл хийлгэхгүйгээр хязгаарладаг, гэхдээ эзэн сүнс нь маш зөрүүд байхад дэд сүнс нь яаж ч чадахгүй, дэд сүнс нь энгийн хүний нийгэмд төөрөхгүй, гэхдээ эзэн сүнс нь амархан энгийн хүний нийгэмд төөрдөг.

Зарим дэд сүнсний ирсэн давхарга нь маш өндөр, магадгүй жоохон зөрөөд үр дүнтэй болно. Дэд сүнс нь бясалгах бодолтой, гэхдээ эзэн сүнс нь бясалгах хүсэлгүй бол тэрэнд ямар ч арга байхгүй. Нэг өдөр эзэн сүнс нь чигонын оргил үеийн дунд, бас бясалгах бодолтой, дээд давхарга руу бясалгах бодолтой, мэдээж бодол санаа нь хээгүй, нэр ашиг, эдгээр зүйлийг хүсч байгаа бодол байхгүй. Дэд сүнс нь маш их баяртай: би бясалгах бодолтой, миний хэлсэн нь тооцогдохгүй; чи бясалгах бодолтой, яг миний бодолтой нийцэж байна. Тэгэхдээ хаана очоод багш олох юм? Дэд сүнс нь нэлээд чадалтай, тэр биенээс гараад түүний урьд урьдын насандаа таньдаг аугаа гэгээрэгч дээр очно. Яагаад гэвэл зарим дэд сүнсний давхарга нь их өндөр, биенээс гарч чадна, очсоныхоо дараа тэр бясалгах бодолтой, гон зээлнэ гэж ярьсан. Тэд тэр хүнийг харахад бас зүгээр, бясалгавал мэдээж тусална, ингээд дэд сүнс нь гоныг зээлээд ирчихсэн. Энэ гон нь үргэлж сэдрэх энергитэй, хоолойгоор урсдаг; бас зарим нь зээлж ирэхдээ бэлэн зүйл байдаг, бэлэн зүйлд дандаа гон чадвар оршдог.

Ингэхэд, түүнд магадгүй бас гон чадвар байна, энэ хүн бас миний дөнгөж сая ярьсантай адил, орой унтахад халууцаад болохгүй, дараагийн өдрийн өглөө сэрэхэд, гон нь ирчихсэн. Хаана хүрсэн ч хаа сайгүй тогтой, хүний өвчнийг эдгээж чадна, тэр бас гон ирсэн гэдгийг мэдсэн. Хаанаас ирсэн бэ? тэр мэдэхгүй. Тэр ерөнхийдөө сансар ертөнцийн орон зайгаас ирсэн гэдгийг мэддэг, гэхдээ бодитоор яаж ирсэнийг, тэр мэдэхгүй, дэд сүнс нь түүнд хэлэхгүй, учир нь дэд сүнс нь бясалгаж байгаа, тэр зөвхөн гон ирсэн гэж мэдэж байгаа.

Гоныг зээлэхэд хүнд насны хязгаар байдаггүй, залуучууд нэлээд их, иймээс урьд хэдэн жилд бас хорин хэдэн настай, гучин хэдэн настай, дөчин хэдэн настай хүмүүс бүгд байсан, настай хүн ч байсан. Залуучууд бүүр ч өөрийгөө барихдаа амаргүй, чи түүнийг харахад жирийн үед нэлээд зүгээр, энгийн хүний нийгэмд ямар ч чадал байхгүй байхдаа, түүний нэр ашгийн сэтгэл нь маш их даруу. Хэзээ нэг цагт бусдаас илүү гарахдаа, амархан нэр ашгинд үймүүлэгддэг, тэр амьд байхдаа бас маш урт удаан замаар явна гэж боддог, бас нэг чармайна, нэг тэмцэнэ, энгийн хүний ямар нэг зорилгод хүрнэ. Иймээс гон чадвар нь гарахад, чадвартай болсон байхад, энгийн хүний нийгэмд үргэлж үүнийг өөрийнхөө зорилгод хүрэх нэг арга болгочихно. Тэгвэл болохгүй, ингэж хэрэглэхийг зөвшөөрөхгүй болно, улам хэрэглэхэд энэ гон улам багасана, хамгийн сүүлд юу ч байхгүй болно. Ингэж унаад ирсэн хүн бүүр ч их, миний харсанаар одоо нэг ч байхгүй болсон.

Саяхан миний ярьсан энэ хоёр янзын байдал бүгд зан авир нь нэлээд сайн хүн гон олсонд харъяалагддаг, энэ гоныг өөрөө бясалгаж гаргасан биш, гэгээрэгчийн тэндээс ирсэн, иймээс гон нь өөрөө бол сайн байдаг.

Сүнс шингэх

Бидний маш олон хүн магадгүй бясалгалын оронд амьтан, үнэг, торго, цагаан хус, бургас, гэх мэт эдгээр зүйлсийн сүнс биенд шингэдгийг сонссон байх. Чухам ямар учиртай вэ? Зарим хүн бясалгаад онцгой гон чадварыг гаргадаг гэж ярьдаг, үнэндээ онцгой гон чадварыг гаргаж байгаа юм биш, тэр онцгой гон чадвар нь бол хүний төрөлх чадвар юм. Зөвхөн хүн төрөлхтний нийгмийн хөгжлийг дагаад, хүн улам улам бидний энэ бие бодийн орон зайн хэлбэртэй зүйлийг гол гэж үзэн, улам улам бидний орчин үеийн одоочилсон багаж хэрэгсэлд найддаг, иймээс бид хүний төрөлх чадвар нь улам улам буурсан, эцэст нь энэ чадвар нь бүр мөсөн байхгүй болсон. Гон чадвартай байхыг хүсвэл, бясалгалыг давна, үндсэндээ буцаж үнэнд хүрэх, үүнийг бясалгаад гаргана. Мөн амьтанд ийм нарийн төвөгтэй бодол байхгүй.

Иймээс тэр сансар ертөнцийн мөн чанартай холбогддог, тэр төрөлх чадвартай. Зарим хүн амьтныг бясалгаж чадна, үнэг үрлийг бясалгаж чадна, могой гэх мэтчилэн амьтад бясалгаж чадна гэж ярьдаг. Тэр бясалгаж чадна гэж байгаа юм биш, анхандаа тэр ч үнэндээ хичээллэх хичээллэхгүйгээ мэдэхгүй, тэр зөвхөн угийн төрөлх чадвартай. Тэгвэл тусгай тогтсон нөхцөлд, тусгай тогтсон орчинд, хугацаа нь уртсахад магадгүй нөлөө гардаг, тэр гон олж чадна, бас гон чадвар нь гарч чадна. Ингэхдээ, тэр чадалтай болж, бидний өмнө нь ярьж байсан увидастай болчихдог, чадалтай болчихдог. Энгийн хүн харахад, амьтад ямар айхтар юм, маш амархан хүнийг захирдаг. Үнэндээ минийхээр айхтар биш, жинхэнэ бясалгагчийн дэргэд, тэр юу ч биш, чи түүнийг найман зуун жил, мянган жил бясалгасныг нь битгий хар, нэг жижигхэн хуруугаар хүрээгүй байхад л үгүй болчихно. Бид амьтанг ийм янзын төрөлх чадвартай гэсэн, тэр ийм чадвартай байж чадна. Гэхдээ бидний энэ сансар ертөнцөд бас нэг ёс байдаг, энэ нь амьтан бясалгаад үр дүнтэй болохыг нь зөвшөөрөхгүй. Иймээс та бүгд дээр үеийн номонд ингэж бичсэн байсныг харсан, хэдэн зуун жилд түүнийг нэг удаа устгана, том галав жижиг галав гэж ярьдаг. Амьтан нэг тодорхой хугацаанд гон нь өсвөл, түүнийг устгана, цахилгаан түүнийг цохих гэх мэт, түүнийг бясалгахыг зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл түүнд хүний мөн чанар байхгүй, тэр хүн шиг ингэж бясалгаж чадахгүй, түүнд хүний онцлог байхгүйгээр, тэр бясалгаад болсон бол тэр лавтай мангас юм, иймээс түүнийг бясалгаад үр дүнтэй болохыг нь зөвшөөрөхгүй, иймээс тэнгэр түүнийг устгана, тэр бас үүнийг мэддэг.

Гэхдээ би хэлсэн, хүн төрөлхтний нийгэм уруудсаар байгаа, зарим хүнд хийхгүй муу зүйл гэж үгүй, ийм байдалд хүрэхэд, хүн төрөлхтний нийгэмд аюултай биш гэж үү? Юмс үзэгдэл туйлдаа хүрвэл хувьсал гардаг! Бид ингэж олж мэдсэн: хүн төрөлхтний нийгэм балар эртний үеийн удаа болгоны өөр өөр үелэлд сүйтэхдээ, бүгд хүн төрөлхтний ёс суртахуун нь маш их доройтсон байдлаас болсон. Одоо бидний хүн төрөлхтний амьдрах орон зай ба маш олон өөр орон зай, бүгд маш аюултай байдалд хүрсэн, энэ давхаргад байгаа өөр орон зайнууд бас адилхан, тэд бас бушуухан шиг зугтах гэж байна, тэр бас дээд давхарга руу гарахыг хүсдэг, давхаргаа дээшлүүлчихвэл тэр зугтаж чадна гэж боддог. Гэхдээ ийм амар гэж үү? Бясалгах хүсэлтэй байвал, заавал хүний биетэй байх болно, иймээс бясалгадаг хүнд сүнс шингэх байдал гардаг, энэ нэг учир нь юм.

Зарим хүн ингэж боддог, ийм их аугаа гэгээрэгчид, ийм их өндөр гонтой багш нар яагаад хамаардаггүй вэ? Бидний энэ сансар ертөнцөд бас ийм нэг ёс байдаг: чи өөрөө хүссэн, чиний хүссэн зүйлд өөр хүн халдахыг хүсэхгүй. Бидний энд та бүгдэд зөв зам руу явахыг зааж байгаа, мөн номыг чамд тодорхой ярина, чамайг өөрөөр чинь ухамсруулна, сурах, сурахгүй нь чиний өөрийн асуудал. Багш чамайг үүдэнд дагуулж оруулсан, бясалгал бол өөрөөс шалтгаална. Чамайг албадах хүн байхгүй, албадаж ч бясалгуулахгүй, бясалгах бясалагахгүй бол чиний өөрийн асуудал, өөрөөр яривал, чи аль замаар явах, чи юуг авах, юуг олох хүсэлтэй байвал, хэн ч чамд халдахгүй, зөвхөн л сайныг сургана.

Чи зарим хүнийг бясалгаж байгааг нь харсан, үнэндээ шингэсэн сүнс нь гон авдаг. Яагаад сүнсийг даллаж ирүүлсэн бэ? Орон даяар бүх газар бясалгаж байгаа хүнээс, хэр их хүний биеийн ард сүнс шингэсэн бэ? Хэлчихвэл маш олон хүн айгаад бясалгахгүй болно, энэ тоог сонсоход аймар! Тэгвэл яагаад ийм байдал гарсан бэ? Эдгээр зүйлс энгийн хүний нийгмийг самууруулж байгаа, яагаад ийм айхтар үзэгдэл гарсан бэ? Энэ бас хүн төрөлхтний өөрийнх нь даллаж ирүүлсэн зүйлс, яагаад гэвэл хүн төрөлхтөн илжрэн доройтож байгаа, энд тэндгүй мангас байгаа. Ялангуяа тэдгээр хуурамч чигон багш нарын биенд бүгдэд нь шингэсэн сүнстэй, тэр бясалгал заахдаа үүнийг л заадаг. Хүн төрөлхтний түүхэнд амьтныг хүний биенд гарахыг зөвшөөрөхгүй, гарвал түүнийг устгана, хэн ч харсан зөвшөөрөхгүй. Гэхдээ бидний өнөөдрийн нийгэмд зарим хүн түүнийг хүсдэг, авдаг, шүтэж тахидаг. Зарим хүн ингэж боддог: би яг үүнийг хүсээгүй ш дээ! Чи түүнийг хүсээгүй, гэхдээ чи гон чадварыг хүссэн, ариун номоор бясалгасан гэгээрэгч чамд өгч болох юм уу? Хүсэх бол энгийн хүний зууралдсан сэтгэл, энэ сэтгэлийг хаях ёстой. Тэгвэл хэн өгч чадах уу? Зөвхөн өөр орон зайны мангас ба янз бүрийн амьтан өгч чадна, тэгвэл түүнээс хүссэнтэй адил юм биш үү? Тэр тэгээд л ирчихнэ.

Хэр их хүн зөв бодлоор бясалгаж байгаа вэ? Бясалгавал буянг чухалчлах ёстой, сайн зүйл хийж, сайн байх ёстой, янз бүрийн зүйлд өөрийгөө ингэж шаардах ёстой. Паркт бясалгал хийсэн ч, гэртээ бясалгал хийсэн ч, хичнээн хүн ингэж боддог вэ? Зарим хүн тэр ямар бясалгал хийж байгаа нь ч мэддэгдэхгүй, бясалгал хийгээд л байна, хөдлөөд л, мөн аман дотроо үглээд л: манай бэр намайг ачлах ямарч сэтгэл байхгүй; манай хадам ээж ямар муу хүн бэ! зарим хүн бас ажлын газраас улсын том зүйл хүртэл ярина, ярихгүй зүйл гэж үгүй, түүний өөрийнх нь үзхүйд нь таарахгүй бол уурлаад л. Чи хэлдээ, энэ бясалгаж байгаа гэж үү? Зарим хүн багана зогсолт бясалгалыг хийж байхдаа, ядраад хөл нь чичирнэ, гэхдээ түүний тархи нь амрахгүй: одоогийн юмнууд бүгд ийм үнэтэй, барааны үнэ бас нэмэгдсэн, манай ажлын газар бас цалин өгч чадахгүй, надад яагаад гон чадвар гарахгүй байгаа юм бол? Би бясалгаад гон чадвар гаргачихвал, би ч чигон багш болно, бас баяжина, хүний өвчнийг харж мөнгө олно. Тэр өөр хүнд гон чадвар гарсаныг харчихаад, тэр улам яарна, нэг л сэтгэлээр гон чадварыг хөөцөлдөнө, тэнгэрийн нүдийг хөөцөлдөнө, өвчин харахыг бас хөөцөлдөнө. Та бүгд боддоо, энэ бидний сансар ертөнцийн үнэн нинжин тэвчээр гэсэн мөн чанараас ямар хол зөрсөн бэ! Бүгд зөрчсөн. Жоохон ноцтойгоор яривал, тэр буруу ном хичээллэж байна! Гэхдээ тэр санаандгүйгээр хийсэн. Тэр улам ингэж бодоход, гарсан бодол нь улам муу. Энэ хүн номыг олж чадаагүй, тэр буянг чухалчлахыг мэдэхгүй, бясалгахдаа хөдөлгөөнөөр гоныг хичээллээд гарч ирнэ гэж боддог, тэр олох хүсэлтэй юмаа хөөцөлдөөд олж чадна гэж боддог.

Яагаад гэвэл түүний өөрийн бодол санаа нь тэгш бишээс, муу зүйлийг даллаж ирүүлсэн. Тэр амьтан харсан: энэ хүн бясалгаад баян болмоор байна; нөгөө хүн нэртэй болмоор байна, гон чадварыг хүсч байна. Ээ дээ, түүний энэ бие нь зүгээр, биен дээр байгаа зүйлүүд бас нэлээд сайн, гэхдээ түүний бодол санаа нь яасан ч муу юм, тэр гон чадварыг хүсч байна! Магадгүй тэр багштай, гэхдээ түүнд багш байсан ч би айхгүй. Тэр ингэж мэддэг: ариун номоор бясалгадаг багш нь түүнийг ингэж гон чадвар хөөцөлдөхийг нь хараад, улам хүсвэл улам өгөхгүй, яг энэ зууралдсан сэтгэлийг орхих ёстой. Тэр улам энэ бодлыг бодоход, түүнд улам энэ гон чадварыг өгөхгүй, тэр улам ухамсарлахгүй, улам хөөцөлдөхөд бодол нь улам муудна. Эцэст нь түүний багш уулга алдаад, түүнийг харахад тэр дууссан, түүнийг дахин тоохгүй болсон. Зарим хүнд багш байхгүй, магадгүй нэг замд тааралдсан багш түүнийг хамаарна. Яагаад гэвэл гэгээрэгч орон зай болгонд маш их байдаг, нөгөө гэгээрэгч энэ хүнийг хараад, түүнийг нэг өдөр дагаад, болж өгөхгүй байгааг нь хараад, яваад өгнө; маргааш нь дахин нэг ирнэ, хараад болж өгөхгүй байвал, дахиад яваад өгнө. Түүнд багш байсан ч, замд тааралдсан багш байсан ч, түүний хөөцөлдөж байгаа зүйлийг багш өгч болохгүй гэдгийг амьтан мэднэ. Яагаад гэвэл амьтан аугаа гэгээрэгч байдаг орон зайг харахгүй, иймээс тэр айхгүй, тэр үүнийг далимдуулдаг. Бидний сансар ертөнцөд ийм ёс байдаг, тэр өөрөө хөөцөлдсөн, авахыг хүссэн, өөр хүн ерөнхий байдалд оролцож болохгүй, тэр үүнийг далимдуулсан: тэр авах хүсэлтэй, би түүнд өгөе, би түүнд туслах буруу биш биз дээ? Тэр өгнө. Тэр анхандаа биен дээр гарч зүрхлэхгүй, тэр эхлээд түүнд жоохон гон өгөөд үзнэ. Гэнэт нэг өдөр үнэндээ тэр гоныг хөөцөлдөөд ирүүлсэн, бас өвчнийг эдгээж чадна. Тэр амьтан харахад зүгээр, хөгжим тоглохдоо хөгжмийн нэг удиртгал юм шиг: тэр авах дуртай байна, тэгвэл би биен дээр нь очиё, дээр нь гараад өгөхөд их, мөн амархан. Чи тэнгэрийн нүд авна гэсэн биш үү? Энэ удаа чамд юуг л бол юуг өгнө, тэгээд тэр биен дээр чинь гарчихна.

Түүний хөөцөлдөх бодол, яг эдгээр зүйлийг хөөцөлдөж байгаа, тэнгэрийн нүд нээгдчихлээ, бас гон гаргаж чадна, жоохон гон чадвартай. Тэр маш их баяртай болсон, тэр өөрийгөө эдгээр зүйлсийг хөөцөлдөөд эцэст нь ирсэн, хичээллээд гарсан гэж боддог, үнэндээ, тэр юуг ч хичээллэж гаргаагүй. Тэр өөрийгөө хүний биен дотрыг харж чадна гэж мэдэрдэг, хүний биений хаана өвчтэйг харж чаддаг. Үнэндээ түүний тэнгэрийн нүд үндсэндээ нээгдээгүй, тэр амьтан түүний тархийг эзэмшисэн юм, нөгөө амьтан өөрийнхөө нүдээр хараад, түүний тархинд тусгадаг, тэр өөрийнх нь тэнгэрийн нүд нээгдсэн гэж боддог. Гон гаргавал, гаргаг, чи гараа сунгаад гон гаргахдаа, нөгөө амьтны жижиг савар нь түүний биеийн араас бас сунаж гарна; тэр гон гаргахад, нөгөө жижигхэн могойны толгой гарч ирээд хэлээ гозолзуулдаг, өвчин байгаа, юм гарсан газарт хэлээрээ долойдог. Эдгээр талаар маш их байдаг, эдгээр хүмүүст шингэсэн сүнснүүд бүгдийг нь өөрсдөө хүсч ирүүлсэн.

Яагаад гэвэл тэр хөөцөлдсөн, тэр баян болох, нэрд гарах бодолтой. За, гонтой болчихлоо, өвчинг бас эдгээж чадна, тэнгэрийн нүд нь бас харж чадна, тэр маш их баярласан. Амьтан хараад, чи баян болохыг хүсч байгаа биз дээ? За, би чамайг баян болгоё. Нэг энгийн хүний тархийг эзэмших нь маш их хялбархан мөн маш амар зүйл юм. Тэр амьтан маш олон хүнийг удирдаж түүн дээр ирүүлж өвчнийг нь эдгээнэ, маш их хүн ирнэ. Яасан айхтар юм бэ, тэр хүн энд хүний өвчнийг харж байхад, цаагуур нөгөө амьтан хэвлэлийн газрын сурвалжлагчаар сонин дээр ухуулга хийлгэнэ, тэр энгийн хүнийг эзэмшиж эдгээр зүйлсийг хийлгүүлж байгаа, ямар нэг хүн ирж өвчнөө харуулахад мөнгө бага өгвөл болохгүй, толгойг чинь өвдүүлнэ, лав л чи мөнгө их өгөх ёстой. Нэр, ашиг хоёуланг нь авчихлаа, баян ч болсон, нэрд ч гарчихлаа, чигон багш бас болсон. Эдгээр ийм хүмүүс зан авирыг ярихгүй, юунаас ч айхгүй ярина, тэнгэр нэгдүгээрт, тэр өөрийгөө хоёрдугаарт гэж боддог, тэр өөрийгөө Ванму хатан, хан хурмаст тэнгэрийн хаан хүний ертөнцөд бууж ирсэн гэж ярьж зүрхлэдэг, тэр өөрийгөө бас Будда гэж ярьж зүрхлэдэг. Яагаад гэвэл тэр жинхэнэ зан авириа бясалгахыг даваагүй, иймээс тэр бясалгахдаа гон чадварыг хөөцөлддөг, эцэст нь амьтны сүнсийг даллан ирүүлж шингүүлсэн юм.

Зарим хүн магадгүй ингэж боддог: энэ юу нь муу гэж, лав л мөнгө олж баян болж чадвал л болоо, бас нэрд гарна, олон хүмүүс ингэж боддог. Би та бүгдэд яръя, үнэндээ тэр амьтан бол зорилготой, тэр учир шалтгаангүйгээр зүгээр чамд өгч байгаа юм биш. Энэ сансар ертөнцөд нэг ёс байдаг, энэ нь алдахгүй бол олдохгүй. Тэр юуг олох юм? Би сая энэ асуудлыг ярьсан биш гэж үү? Тэр чиний биеийн тэр жоохон охь хийг авчихаад хүний хэлбэрээр бясалгана, тэр хүний биеэс хүний охь хийг цуглуулдаг. Гэхдээ хүний биеийн охь хий нэг хувь л байдаг, бясалгах бодолтой байвал, ийм л нэг хувьтай. Тэр аваад явчихвал, чи бясалгаж чадахгүй болно, тэгвэл чи юугаараа бясалгах юм? чамд юуч байхгүй болсон, чи үндсэндээ бясалгаж чадахгүй болсон. Зарим хүн магадгүй ингэж ярина: надад ямар ч бясалгах бодол байхгүй, би зөвхөн мөнгөтэй болбол л болоо, тэр амьтан ч яахав! Би та бүгдэд яръя, чи баян болох хүсэлтэй, би чамд энэ ёсыг ярьж өгвөл, чи ингэж бодохгүй болно. Яагаад вэ? хэрэв тэр чиний биенээс эрт гараад явчихвал, чиний дөрвөн мөч хүчгүй болно. Үүнээс хойш, энэ насандаа дандаа ийм байна, яагаад гэвэл хүний охь хийг тэр маш ихээр аваад явчихдаг; тэр чиний биенээс оройтож гарч явбал, чи мэдрэлгүй хүн болно, чи үлдсэн насандаа зөвхөн нэг амьсгаатай бие л орон дээр хэвтэж насаа барна. Чи мөнгөтэй байсан ч хэрэглэж чадах юм уу? Нэртэй байсан ч чи хэрэглэж чадах юм уу? Аймаар юм биш үү.

Ийм зүйлүүд одоогийн бясалгаж байгаа хүмүүсийн дунд их гарч ирсэн, маш олон. Тэр биен дээр шингэдэг төдийгүй, бас хүний эзэн сүнсийг алдаг, тэр хүний Ниванд орчихоод тэнд суучихдаг. Харахад тэр нэг хүн шиг, тэгэхдээ тэр хүн биш, одоо бүүр ийм байдал гарсан. Яагаад гэвэл хүн төрөлхтний ёс суртахууны түвшин бүгд өөрчлөгдсөн, зарим хүн муу зүйл хийж байгааг нь, чи түүнд хэлвэл, тэр муу зүйл хийж байгаадаа үнэмшихгүй. Тэр мөнгө олох, мөнгийг хөөцөлдөх, баян болох, эдгээрийг олны ёс орчлонгийн зүй гэж боддог, мөн эдгээрийг зөв гэж боддог, иймээс хүмүүсийг гэмтээнэ, мөн хорлоно, мөнгө олохын тулд хийхгүй муу зүйл гэж үгүй, юуг ч хийж зүрхлэнэ, тэр алдахгүй бол олдохгүй, тэр зүгээр чамд юм өгөх юм уу? Тэр чиний биений зүйлийг авах бодолтой. Мэдээж бид ярьсан, хүний өөрийнх нь энэ төсөөлөл нь буруу учраас, сэтгэл нь тэгш бишээс гайг далладаг.

Бид Фалунь Дафаг яръя. Бидний энэ номын үүдэнд бясалгахад, чи зөвхөн зан авирыг барьж чадвал, "нэг ариунаар зуун хорт зүйлийг дарж чадна", чамд ямар ч асуудал гарахгүй. Чи зан авираа барьж чадахгүй бол, чи энийг ч хөөцөлдөөд, тэрийг ч хөөцөлдөөд, лавтай л гайг даллаж ирүүлнэ. Зарим хүн урьд нь бясалгаж байсан тэдгээр зүйлсийг яасан ч орхиж чаддаггүй, бид бясалгал хийхдээ тууштай байх ёстой, жинхэнэ бясалгахдаа заавал тууштай байхыг ярьдаг. Чи зарим чигон багш нарыг ном гаргасанг нь битгий хар, би чамд хэлье, тэр номон дотор юу ч байгаа, түүний хичээллэж байгаа зүйлүүдтэй адил, тэр бол могой, үнэг, торго. Чи тэдгээр номыг харахад, эдгээр зүйлүүд үсгэнээс гадагшаа үсэрдэг. Би хэлсэн, энэ хуурамч чигон багш нар жинхэнэ чигон багшаас тоогоороо маш давамгай байдаг, чи ч тодорхой ялгаж чадахгүй, иймээс та бүгд заавал сайн бариарай. Миний энд чамайг заавал Фалунь Дафаг бясалга гэж байгаа юм биш, чи аль үүдэнд бясалгасан ч болно. Гэхдээ хуучин ийм нэг үг байдаг: "мянган жилд ариун номыг олохгүй байсан ч, нэг өдөр хээрийн үнэгний номыг л сурахгүй". Иймээс, заавал сайн барь, жинхэнэ ариун номоор бясалгахад, ямар ч зүйлийг оролцуулан бясалгаж болохгүй, бодлыг ч гэсэн оролцуулж болохгүй. Зарим хүний Фалунь хэлбэр нь өөрчлөгдсөн, яагаад өөрчлөгдсөн бэ? Тэр өөрийгөө нөгөө бясалгалыг хийгээгүй ш дээ? гэж хэлнэ, Тэгэхдээ тэр бясалгал хийхдээ, тэр бодолдоо түүний хуучны зүйлийг оруулж байгаа, тэгээд дагаад орсон биш гэж үү? Сүнс шингэх энэ асуудлыг бид энэ хүртэл яръя.

Сансар ертөнцийн хэл

Сансар ертөнцийн хэл гэж юу вэ? Энэ нь хүн гэнэт учир утга нь олдохгүй юм ярьж чаддаг, дри дру дри дру гээд л, юу ярьсанаа тэр өөрөө ч мэдэхгүй. Өөр хүний бодлыг мэдэх гон чадвартай хүн, ерөнхий утгыг нь мэдэж чадна, гэхдээ тэр тодорхой юу ярьж байгааг нь мэдэхгүй. Мөн зарим хүн олон өөр өөр янзын үгээр ярьж чаддаг. Зарим хүн бас мундаг гэж боддог, үүнийг чадал, гон чадвар гэж үздэг. Тэр гон чадвар биш, бас бясалгах хүний чадал биш, давхаргыг чинь төлөөлөхгүй. Тэр ямар учиртай вэ? Тэр бол чиний бодол гаднаас ирсэн нэг сүнсэн бодисоор эзэмшүүлсэн, чи бас үүнийг зүгээр гэж бодож, чи дуртай хүлээж авна, чи баярлана, чи улам баярлавал, тэр чамайг улам чанга эзэмшинэ. Жинхэнэ бясалгадаг хүний хувьд, чи түүгээр эзэмшүүлнэ гэж үү? мөн түүний ирсэн давхарга нь маш их доогуур, иймээс бид жинхэнэ бясалгаж байгаа хүний хувьд, битгий эдгээр төвөгтэй зүйлсийг өдөө. Хүн бол хамгийн нандин, түмэн бодисийн төрөхүй юм, чи яаж эдгээр зүйлүүдээр эзэмшүүлж байгаа вэ? Чи өөрийнхөө биеэ ч авахгүй, яасан ч эмэгнэлтэй юм бэ! Эдгээр зүйлүүд зарим нь хүний биен дээр шингэчихдэг; зарим нь биен дээр шингэхгүй, биенээс нэг хэсэг зайтай, тэгэхдээ тэр чамайг жолооддог, эзэмддэг. Чи ярих бодолтой байвал тэр чамайг яриулна, дри дру гээд яриулдаг. Бас хэн сурмаар байна түүнд зааж чадна, зоригтой, амаа нээхэд тэр бас ярьж эхэлнэ. Үнэндээ тэдгээр зүйлүүд бас нэг нэг үүртэй, чи ярих хүсэлтэй байвал тэдгээрийн нэг нь дээш гарч ирэн чамайг яриулна.

Яагаад ийм байдал гардаг вэ? Бас миний ярьсантай адил, тэр өөрийнхөө давхаргыг дээшлүүлнэ, тэгэхдээ цаагуур зовлонтой зүйл тохиолдохгүй, иймээс бясалгаж болохгүй, дээширч болохгүй. Тэр нэг арга бодсон, хүнд тусалж сайн зүйл хийнэ, тэгэхдээ яаж хийхээ мэдэхгүй, түүний гаргасан энерги нь өвчтэй хүнд жоохон л дарах нөлөө гаргадгыг тэр мэддэг, өвчтэй хүний тэр үеийн зовлонг үгүй болгож чадна, тэгэхдээ бүүр сайжруулж чадахгүй, иймээс тэр хүний амаар үүнийг гаргахад ийм нэг нөлөө гарна гэж мэддэг, ийм л учиртай юм. Зарим хүн үүнийг тэнгэрийн үг гэж ярьдаг, зарим хүн үүнийг Буддын үг гэж ярьдаг, энэ бол Буддыг гүжирдэж байна. Би хэлбэл энэ ёстой дураараа!

Та бүгд Будда тийм амар ярихгүй гэдгийг мэднэ. Хэрэв бидний энэ орон зайд юм яривал, хүн төрөлхтөнд газар хөдлөх болно, энэ болох юм уу! Тэр хунь хунигийн чимээ анираар дугарна. Зарим хүн ингэж ярьсан: би тэнгэрийн нүдээр харсан, тэр надтай ярьсан. Тэр чамтай юм ярьсан юм биш. Зарим хүн бас миний номын биеийг ярьсанг нь харсан, чамтай ярьсан биш, түүний гарсан бодол нь бол стерио дуутай байдаг, чи сонсоход чамтай юм ярьж байгаа юм шиг. Жирийн үед тэр өөрийнхөө нөгөө орон зайд юм ярьж болно, гэхдээ нааш нэвтрүүлсэний дараа, чи түүний юу ярьсанг нь тодорхой сонсч чадахгүй. Яагаад гэвэл хоёр орон зайны цаг хугацааны орон зайн ухагдахуун нь өөр, бидний энэ орон зайны нэг цаг мөч бол одоогийн хоёр цаг. Гэхдээ нөгөө том орон зайнд, бидний нэг цаг мөч бол түүний нэг жил, түүний хугацаанаас удаан явдаг.

Хуучны ийм нэг үг байдаг: "тэнгэр дээр нэг өдөр болоход, газар дээр мянга гаруй жил болдог", энэ нь нөгөө орон зай байдаггүй, цагны ухагдахуун байдаггүй нэгжийн орон юм, тэр бол аугаа гэгээрэгч байдаг орон юм, жишээ нь Диваажин, Лиули орон, Фалунь орон, Лянхуа орон гэх мэт, эдгээр газрууд юм. Мөн тэр том орон зайны цаг хугацаа нь хурдан бөгөөд, чи хүлээж авч чадах юм бол, түүний ярьсан үгийг сонсч чадах юм бол, зарим хүний тэнгэрийн чих нээгддэг, энэ чих нээгдчихлээ, түүний ярьсан үгийг сонсоход, чамд тодорхой сонсогдохгүй. Чи юу сонссон ч бүгд шувуу дуугарч байгаа юм шиг, кассеттений хөгжмийг хурдан гүйлгэдэг дээр нь сонсч байгаа юм шиг, юу ярьж байгаа нь сонсогдохгүй. Мэдээж зарим хүн хөгжмийг нь сонсдог, зарим нь үгийг нь сонсдог. Гэхдээ тэр заавал нэг дамжих гон чадвартай байх ёстой, энэ цагны зөрөөг үгүй болгодог, чиний чихэнд ороход, чи тодорхой сонсох болно, ийм л нэг байдалтай юм. Зарим хүн үүнийг Буддын үг гэж ярьдаг, энэ нь үндсэндээ биш юм.

Тэдгээр гэгээрэгчид хоорондоо уулзахдаа, хоёулаа нэг инээгээд л, бүх зүйлийг ойлгочихдог. Яагаад гэвэл энэ бол дуу чимээгүй бодлын холбоо юм, хүлээж авсан нь стерео дуутай юм. Тэд инээхэд, аль хэдийн бодол санаагаа солилцож дуусдаг. Бас зөвхөн ийм хэлбэрээр биш, заримдаа өөр нэг янзын хэлбэрийг хэрэглэдэг. Та бүгд мэднэ, Нууц бүлгэнд, Түвдийн лам нар гарын урыг эрхэмлэдэг, тэгэхдээ, чи нөгөө ламаас гарын ур юу вэ? гэж асуу, тэр чамд ингэж ярина, хамгийн дээд иог гэнэ. Чухам юу вэ? Тэр ч мэдэхгүй. Үнэндээ бол аугаа гэгээрэгчийн үг юм. Хүн ихтэй байхад, тэр том гарын урыг хийдэг, маш их гоё, янз бүрийн том гарын ур; хүн цөөхөн байхад тэр жижиг гарын урыг хийдэг, бас маш их гоё, янз бүрийн хэлбэртэй жижиг гарын ур, маш их нарийн, маш их баялаг, яагаад гэвэл тэд бол үгс юм. Хуучин эдгээр нь тэнгэрийн нууц байсан, бид бүгдийг ярилаа. Түвдөд хэрэглэдэг нь зөвхөн бясалгахын тулд тийм хэдэн хөдөлгөөн юм, тэд түүнийгээ хураангуйлаад, системжүүлсэн. Тэр зөвхөн бясалгах тийм ганц л үг юм, мөн тэр хэдэн янзын бясалгал хийх хэлбэр юм, жинхэнэ гар ур маш их нарийн байдаг.

Багш сурагчидад ямар зүйл өгсөн бэ

Зарим хүн намайг харчихаад гарыг маань чангаагаад, баричихаад тавихгүй. Өөр хүн гарыг минь барьж байгааг хараад, тэр бас надтай гар барина. Би түүнийг дотроо юу бодож байгааг нь мэднэ. Зарим хүн багштай гар барихдаа, маш их баярлаж байгаагаа мэдэрдэг; зарим хүн жоохон мэдээлэл авах санаатай, баричихаад гар тавихгүй. Би та бүгдэд ярья, жинхэнэ бясалгах юм бол, энэ нь чиний өөрийн зүйл юм, энд бол өвчнийг арилгаж биеийг боловсруулж байгаа юм биш, чамд жоохон мэдээлэл өгөөд, чиний өвчнийг эдгээх гэж байгаа юм биш, бид үүнийг ч ярихгүй. Өвчнийг чинь би шууд чамд арилгаж байгаа, бясалгал хийх газарт миний номын бие үүнийг хийнэ, ном үзээд өөрөө сурахад бас миний номын бие үүнийг хийж өгнө. Чи миний гарыг илээд гон чинь дээш өснө гэж бодож байгаа юм уу? Ингэвэл инээдтэй зүйл биш гэж үү?

Гоныг өөрийнхөө зан авираар бясалгадаг. Чи үнэндээ бясалгахгүй бол, тэр гон дээшээ явахгүй, яагаад гэвэл үүнд зан авирын шалгуур гэж байдаг. Чиний гон дээш өсөхдөө, давхарга нь өндөр байвал чиний тэр зууралдсан санаа, тэр бие бодийн хаягдсан нь харагдана, толгойн дээгүүр нэг хэмжүүр үүсэн гардаг. Мөн энэ хэмжүүр нь гон багана шиг оршдог, хэмжүүр нь хэр өндөр байна, гон багана тэр зэрэг өндөр байна, тэр чиний өөрөө бясалгаж гаргасан гоныг төлөөлдөг, бас чиний зан авирын өндөр намыг төлөөлдөг. Өөр хэн нэгэн чамд яаж их нэмэе гэсэн ч болохгүй, жоохон ч тэнд тавьж чадахгүй, бүгд уначихна. Би дорхноо чамд "толгойн дээр гурван цэцэг нийлэх" байдлыг бий болгож чадна, гэхдээ чи энэ үүднээс нэг гарахад л гон чинь доош уначихна. Тэр чинийх биш, чи бясалгаж гаргасан биш, тэр тэнд байж чадахгүй, яагаад гэвэл чиний зан авирын шалгуур тэнд байхгүй, хэн ч нэмэе гэсэн нэмэгдэхгүй, түүнийг бүхэлд нь чи өөрөө бясалгалаар гаргаж түшнэ, өөрийнхөө тэр сэтгэлийг бясалгана. Ул суурьтайгаар дээшээ гоныг өсгөнө, тасалтгүйгээр өөрийгөө дээшлүүл, сансар ертөнцийн мөн чанарт уусахаар, чи дээшлэх болно. Зарим хүн намайг хайж гарын үсэг авахыг хүсдэг, би зурах дургүй. Зарим хүн багш гарын үсэг зурж өгсөн гэж ярина, тэр гайхуулна, багшийнхаа мэдээллээр хамгаалуулахыг хүсдэг. Энэ дахиад л зууралдсан сэтгэл биш гэж үү? Бясалгалыг өөрөө түшнэ, чи ямар мэдээллийг ярих юм? Дээд давхаргад бясалгавал чи энэ зүйлийг ярьж болох юм уу? Тэр юунд тооцогдох юм бэ? Тэр зөвхөн өвчнийг арилгах биеэ боловсруулахыг л ярьдаг зүйлүүд.

Чи өөрөө бясалгаж гаргасан тэр гоныг, маш их бичил доогуур харахад, тэр гоны бичил биетэнд чиний өөрийн дүрстэй яг адилхан байдаг. Гурамсан ертөнцийн номоос гарахад, чи Буддын биетэй бясалгах болно. Тэр гон бүгд Буддын биеийн хэлбэртэй юм, маш их гоё, лянхуа цэцгэн дээр суусан байдаг, жижигхэн бичил биетэн болгон дээр бүгд тийм байдаг. Мөн амьтны тэр гон, бүгд жижигхэн үнэг, жижигхэн могой эдгээр зүйлүүд, маш бичил доогуурх бичил биетэн дээр эдгээр зүйл байдаг. Бас ямар нэг мэдээлэл, цайг хутгаад чамд уулгана, тэрийг бас гон гэнэ. Энгийн хүний түр гай зовлонг тайлах, өвчнийг хойшруулах, дарахын тулд л байдаг, лав л энгийн хүн бол энгийн хүн, тэр биеэ яаж муу болгосон ч, бид хамаарахгүй. Бид бол бясалгаж байгаа хүн, тэгээд би чамд эдгээр зүйлсийг ярьсан. Үүнээс хойш та бүгд битгий эдгээр зүйлийг хийгээрэй, ямар нэг мэдээлэл, ийм тийм зүйлсийг, эрх биш битгий аваарай. Зарим чигон багш нар ингэж ярьдаг: би та нарт мэдээлэл өгөе, та нар бүх орон даяар хүлээж аваарай. Юуг нь хүлээж авах юм? Би чамд яръя, эдгээр зүйлст тийм ч их нөлөө байхгүй, жишээ нь үүнд сайн тал байгаа гэвэл, тэр зөвхөн л өвчнийг арилгаж биеийг боловсруулах л юм. Мөн бид нар бясалгаж байгаа хүний хувьд, гоныг өөрөө бясалгаж гаргана, өөр хүний гаргасан ямар нэг мэдээлэл гон давхаргыг дээшлүүлж чадахгүй, зөвхөн л энгийн хүний өвчнийг л эдгээнэ. Заавал өөрийнхөө сэтгэлээ тэгш байлгах ёстой, бясалгалыг хэн ч төлөөлж чадахгүй, зөвхөн чи өөрөө жинхэнэ бясалгавал, давхарга чинь дээшлэх болно.

Тэгвэл би та бүгдэд ямар зүйл өгсөн бэ? Та бүгд мэдэж байгаа бидний маш их олон хүн бясалгаж үзээгүй, бие нь өвчтэй; маш олон хүн олон жил бясалгасан ч, хий дотор эргэцээд л байна, гон байхгүй. Мэдээж зарим хүн хүний өвчнийг эдгээдэг, яаж эдгээсэнийг нь чи гайхаж байгаа байх, би сүнс шингэх асуудлыг ярихад, би аль хэдийн жинхэнэ аугаа номыг бясалгаж чаддаг хүний биед шингэсэн сүнсийг, ямар ч зүйлийг нь, биен дотроос гадна хүртэл бүх муу зүйлсийг, бүгдийг нь авч хаясан. Жинхэнэ өөрөө бясалгадаг хүн энэ аугаа номыг уншихад, бас чиний биеийг ариутгаж өгнө, мөн чиний гэрийн орчинг, бас ариутгаж өгнө. Хуучин чи нөгөө үнэг, торго тавьсан пайзыг тахисан, чи бушуухан шиг тэдгээрийг хаячих. Бүгдийг нь чамд арилгаж өгсөн, бүгд байхгүй болсон. Яагаад гэвэл чи бясалгах хүсэлтэй, бид чамд хамгийн амар үүдийг нээж өгч болно, чамд эдгээр зүйлсийг хийж өгнө, гэхдээ зөвхөн л жинхэнэ бясалгах хүнд хийнэ. Мэдээж зарим хүн бясалгахыг хүсээгүй, одоо хүртэл л ч тэр ойлгоогүй, тэгвэл бид ч хамаарахгүй, бид жинхэнэ бясалгах хүнийг л хамаарна.

Бас нэг янзын хүн байдаг, урьд нь хүн түүний биед сүнс шингэсэн гэж хэлсэн, тэр өөрөө ч байна гэж мэдэрдэг. Гэхдээ нэгэнт түүнээс авч хаясаны дараа, сэтгэлийнхээ хөндүүрээс тавьж чаддаггүй. Тэр дандаа тийм байдал бас л оршиж байна гэж мэдэрдэг, тэр бас байгаа гэж үздэг, энэ аль хэдийн нэг зууралдсан сэтгэл болсон, үүнийг эргэлзээ гэдэг. Аажимдаа, магадгүй тэр нөгөө сүнсийг дахин даллан ирүүлнэ. Чи өөрөө наад сэтгэлээ тавих ёстой, үндсэндээ байхгүй болсон. Бид зарим хүнийг урьдын ангид янзалж өгсөн, би аль хэдийн эдгээр зүйлийг хийсэн, бүх шингэсэн сүнсийг авч хаясан.

Бумба доод давхаргад бясалгахдаа үндсийг суулгадаг, тэнгэрийн төөрөнгийг бий болгодог, үрлийн талбайг үүсгэх ёстой, бас өөр зарим талын зүйлүүдийг бий болгодог. Бидний энд Фалунийг өгнө, хийний механизмыг өгнө, бүх бясалгалын механизм гэх мэт, арван мянгаас дээш зүйлс, эдгээрийг бүгдийг нь чамд өгнө, үр шиг чамд тарьж өгнө. Чиний өвчнийг арилгасаны дараа, хийх ёстой бүгдийг нь хийж өгнө, өгөх ёстой зүйлсийг бүгдийг нь чамд өгнө, тэгээд чи бидний энэ номын үүдэнд жинхэнэ бясалгаж үр дүн гаргана. Хэрвээ юуг ч чамд өгөхгүй бол, тэр бол өвчнийг арилгах биеэ боловсруулах л юм. Тодорхой яривал, зарим хүн зан авирыг ярихгүй бол, гимнастик хийхийг ч гүйцэхгүй.

Жинхэнэ бясалгавал чамд хариуцлагатай байх ёстой, эдгээр хүмүүс өөрөө бясалгавал бас адилхан олж чадна, гэхдээ заавал жинхэнэ бясалгах хүнд, бид эдгээр зүйлийг бүгдийг нь жинхэнэ бясалгах хүнд өгнө. Би ярьсан, жинхэнэ чамайг шавиа гэж үзэж дагуулах ёстой. Үүнээс гадна, дээд давхаргын номыг заавал маш сайн нэвтэрч сурах ёстой, яаж бясалгахаа мэдэж байгаа; таван хэсэг бясалгалыг нэг мөсөн бүгдийг нь сур. Ирээдүйд чи нэг маш өндөр давхаргад хүрэх болно, ямар өндөр давхаргад хүрснээ чи бодоод олохгүй, жинхэнэ үр дүнд хүрэх асуудалгүй. Чи бясалгах юм бол, энэ номыг би янз бүрийн давхаргатай уялдуулан ярьж байгаа, үүнээс хойш чи өөр өөр давхаргад бясалгахад, тэр бүгд чамайг удирдах нөлөөтэй гэдгийг чи олж мэднэ. Нэг бясалгадаг хүний хувьд, үүнээс хойших амьдралын зам нь өөрчлөгдөх болно, миний номын бие шинээр нь чамд зохицуулж өгнө. Яаж зохицуулах вэ? Зарим хүний амь насны явц өшөө хэр урт байгаа вэ? тэр өөрөө ч мэдэхгүй; зарим хүн нэг жил, эсвэл хагас жилийн дараа магадгүй айхтар өвчин тусна, нэг өвчлөхдөө магадгүй хэдэн жил өвчлөнө; магадгүй зарим хүний тархины цусан судал бөглөрнө эсвэл өөр өвчин тусна, ер хөдөлж чадахгүй болно. Үүнээс хойших амьдралын явцад, чи яаж бясалгах юм? Бид нар бүгдийг нь чамд арилгаж өгнө, эдгээр зүйлийг гаргуулахгүй болно. Гэхдээ бид үгээ урьдиар ярьж, явах учираа урьдчилан мэдэгдэнэ, зөвхөн жинхэнэ бясалгадаг хүнд энэ зүйлийг хийж өгнө, хамаагүй энгийн хүнд хийвэл болохгүй, тэгвэл муу зүйл хийсэнтэй адил. Энгийн хүнд төрөх, хөгшрөх, өвчлөх, үхэх эдгээр зүйлс бүгд хувь ерөөлийн холбоотой байдаг, хамаагүй бусниулж болохгүй.

Бид бясалгаж байгаа хүнийг маш нандин гэж үздэг, иймээс зөвхөн бясалгаж байгаа хүнд өөрчилж өгнө. Яаж өөрчилж өгөх вэ? Хэрэв багшийн аугаа буян маш өндөр байвал, өөрөөр яривал багшийн гон хүч нь маш өндөр байвал, тэр чиний нүглийг үгүй болгож болно. Багшийн гон өндөр байвал чамд маш ихээр нүглийг үгүй болгоно, багшийн гон бага байвал зөвхөн жоохонг л үгүй болгоно. Бид нэг жишээ яръя, чиний үүнээс хойших амьдралын замд янз бүрийн нүгэл бөөгнөрөөд, түүний нэг хэсгийг үгүй болгоно, талыг нь үгүй болгоно. Үлдсэн талыг нь ч чи өнгөрөөж чадахгүй, уулнаас өндөр. Яах вэ? Магадгүй чи Бумбад хүрэхдээ, ирээдүйд маш олон хүнд ашигтай болно, ингэвэл, маш олон хүн чиний оронд нэг хувийг даана. Мэдээж тэд нарын хувьд юу ч биш. Чамаас өөрөөс чинь бас олон хувирч гарсан амь бодь байгаа, мөн чи эзэн сүнс, дэд сүнстэйгээс гадна, бас маш олон чи байгаа, бүгд чиний оронд нэг хувийг даана. Чи гай зовлонг өнгөрөөхөд, жоохон л үлдсэн. Жоохон үлдсэн гэж ярьсан ч, тэр бас маш их том, чи бас л давж чадахгүй, тэгвэл яах уу? Түүнийг тоолшгүй хэсэгт хуваагаад, чиний бясалгах янз бүрийн давхаргад тавиад, үүгээр чиний зан авирыг дээшлүүлнэ, чиний нүглийг хувиргана, чиний гоныг өсгөнө.

Өөрөөр, хүн бясалгах бодолтой байвал, тийм амар зүйл биш. Миний ярьсан энэ бол маш нарийн зүйл, мөн энгийн хүнээс дээд зүйл, энгийн хүний дундын ямар ч зүйлээс хэцүү байдаг. Тэр ер бусын зүйл биш гэж үү? Иймээс чамд энгийн хүний дундын бүх зүйлээс өндөр шаардлага тавина. Бид хүмүүс сүнстэй байдаг, сүнс нь устахгүй. Хэрэв сүнс нь устахгүй бол, та бүгд боддоо, чиний сүнс чиний урьд насны нийгмийн ажиллагаанд муу зүйл хийсэн болов уу? Маш их магадлалтай. Амь хороосон, хэн нэгэнд ямар нэг зүйлийн өр тавьсан, хэн нэгнийг доромжилсон, хэн нэгийг хохироосон, гэх мэт зүйлийг магадгүй хийсэн байх. Хэрэв ийм байвал, чи энд бясалгахад, тэр цаагуур маш их тодорхой хардаг. Чи өвчнийг арилгах биеэ боловсруулахдаа тэр чамайг тоохгүй, чи өвчнийг хойшруулж байгааг нь тэр мэднэ, чи одоо төлөхгүй бол ирээдүйд төлнө, ирээдүйд төлөхдөө бүр ч хүнд. Иймээс чи түр төлөхгүй бол, тэр хамаарахгүй.

Чи өөрийгөө бясалгана гэж яривал, тэр үгүй гэнэ: чи бясалгана, чи яваад өгнө, чиний гон үүсэн гарна, би чамд хүрэхгүй болно, чамайг барьж чадахгүй. Тэр хийлгүүлэхгүй гэнэ. Тэр элдэв аргаар чамд саад болно, чамайг бясалгуулахгүй, иймээс янз бүрийн аргаар чамайг үймүүлнэ, тэр ч байтугай үнэндээ ирж чамайг ална. Мэдээж чи энд самтат суухад толгой чинь унана гэж байгаа юм биш, ийм боломж байхгүй, яагаад гэвэл энгийн хүний нийгмийн байдалтай нийцэх ёстой. Магадгүй гэрээсээ гараад машинд мөргүүлнэ, байрнаас унана, эсвэл өөр аюул гарна, магадгүй эдгээр зүйлүүд гарна, маш их аюултай байдаг. Жинхэнэ бясалгахад чиний бодсоноор тийм амар юм биш, чи бясалгах бодолтой, тэгвэл дээш бясалгаж чадах юм уу? Чи жинхэнэ бясалгавал, дорхноо амьны аюултай учирна, дорхноо энэ асуудалд чирэгдэнэ. Маш олон чигон багш нар дээд давхарга руу хүнд бясалгалыг заан тарааж зүрхлэдэггүй. Яагаад вэ? Тэр энэ зүйлийг хийж чадахгүй, тэр чамайг хамгаалж чадахгүй.

Хуучин олон Бумбыг заан тараадаг хүн, тэр зөвхөн нэг л шавьд заадаг, тэр нэг шавийг хамгаалахад бараг болно. Гэхдээ ийм өргөн дэлгэрвэл, жирийн хүн хийж зүрхлэхгүй. Гэхдээ бид энд та бүгдэд ярьсан, би энэ зүйлийг хийж чадна, яагаад гэвэл надад тоолшгүй номын бие байгаа, миний маш их эрдэм чадал увидас бүрддэг, маш их эрдэм чадварыг, маш их увидасыг илрүүлж чаддаг. Мөн бидний өнөөдөр энэ зүйлийг хийж байгаа нь гаднаас харахтай адил тийм амар биш, би халуурч гарч ирээд энэ зүйлийг хийж байгаа юм биш. Би чамд ярьж болно, маш их олон аугаа гэгээрэгчид энэ зүйлийг ажиглан харж байгаа, энэ бол бид номын төгсгөлийн үед хамгийн сүүлчийн нэг удаа ариун номыг тарааж байгаа. Бид энэ зүйлийг хийж байхдаа буруу явахыг зөвшөөрөхгүй, жинхэнэ ариун зам руу бясалгахад, хэн ч тийм амар чамайг хөдөлгөхийг зүрхлэхгүй, мөн чи бас миний номын биеэр хамгаалагдсан, ямар ч аюул гарахгүй.

Өр тавьчихвал төлөх ёстой, иймээс бясалгалын замд магадгүй зарим аюултай зүйл гарна. Гэхдээ эдгээр зүйл гарахад, чи айхгүй, чамд жинхэнэ аюулыг гаргуулахгүй. Би та бүгдэд жишээ яръя. Миний Бээжингийн ангид, нэг сурагч, дугуй унаад зам гарахад, замын эргэлтэн дээр нэг тансаг жижиг машин маш хурдан эргэхдээ бидний энэ сурагчийг мөргөсөн, энэ сурагч бол тавин хэдэн настай эмэгтэй байсан, тэр машин гэнэт түүнийг мөргөсөн, маш хүчтэй мөргөсөн, "бан" гээд түүний толгойг мөргөсөн, түүний толгой яг машины дээр цохигдсон. Тэр үед энэ сурагчийн хөл нь бас дугуйнаас салаагүй байсан, толгойгоо мөргөчихөөд, өвдсөнөө мэдрээгүй. Өвдөх байтугай цус ч гараагүй, хавдаачгүй байсан. Нөгөө жолооч нь бүр айсан, машинаас буугаад бушуухан түүнээс асуусан, гэмтсэн үү үгүй юү, бид эмнэлэг явая? Тэр зүгээр гэж хэлсэн. Мэдээж, бидний энэ сурагчийн зан авир нь маш өндөр, хүнд төвөг болохгүй. Зүгээр гэсэн, гэхдээ нөгөө машин нь хонхойчихсон.

Эдгээр зүйл шиг, амийг авахаар ирдэг, гэхдээ аюул учирахгүй. Урьд нь би Жилинь их сургуулийн ангид хичээл заахдаа, нэг сурагч Жилинь их сургуулийн үүднээс гараад, дугуйгаа түрээд яг замын дунд явж байхад, хоёр машин гэнэт түүнийг хавчисан, яг мөргөхдөө, тэр жоохон ч айгаагүй. Бид эдгээр зүйлтэй тааралдахдаа ер айхгүй, яг л тэр агшин зууранд, машин зогссон, ямар ч асуудал гараагүй.

Бээжинд бас ийм нэг зүйл гарсан. Өвөл эрт харанхуй болдог, хүмүүс бас эрт унтдаг. Зам дээр хүн байхгүй, их нам гүм байсан. Нэг сурагч дугуй унаад гэр лүүгээ зам хөөж байсан, урд нь зөвхөн нэг жийп машин явж байсан, явж явж, нөгөө машин гэнэт зогссон. Тэр анзаараагүй, толгой нь доошоо харчихаад жийгээд л байсан. Гэхдээ нөгөө жийп машин гэнэт хойш ухарсан, маш хурдан ухарсан, машин нэлээд хурдтай ухарч байсан, хоёр талын хүч мөргөлдөхөд, тэр бас амийг авахаар ирсэн. Яг л мөргөлдөх тэр агшин зууранд, нэг хэсэг хүч гэнэт түүний дугуйг хойшоо хагас метр татсан, мөн жийп түүний дугуйг тулаад зогссон, магадгүй жолооч нь хойно хүн байгааг мэдсэн байх. Энэ сурагч тэр үед бас айгаагүй, аливаа ийм байдал тааралдахад ер айхгүй, магадгүй өнгөрсөний дараа айна. Тэр эхлээд ингэж бодсон: аа, хэн намайг хойшоо татсан юм бол? Би түүнд баярлалаа. Эргээд дөнгөж баярлалаа гэхэд, зам дээр нэг ч хүн байхгүй, нам жим, тэр тэр дороо ойлгосон: багш намайг хамгаалж байна!

Бас нэг зүйл Чанчуань хотод гарсан. Нэг сурагчийн гэрийн хажууд байр барьж байсан, одоогийн энэ байрууд их өндөр баригдаж байна, байрны тэр барилгын шат нь бүгд зургаа долоон сентметрийн радиустай хоолойн төмөр, дөрвөн метр урттай. Энэ сурагч гэрээсээ гараад хол яваагүй байхад, нэг төмөр хоолой нөгөө өндөр байрнаас эгцээр доошоо унаад ирсэн, шууд түүний толгойн дээр унаад ирж байсан, зам дээр явж байгаа хүмүүс бүгд мэлэрсэн. Тэр асуусан: хэн намайг алгадсан? Тэр хэн нэгэн түүний толгой дээр алгадсан гэж бодсон. Яг эргээд харах энэ агшин зуурт, толгойн дээгүүр нь нэг том Фалунь эргэж байгааг нь харсан, энэ төмөр хоолой толгойг нь шүргээд унасан. Газар унахдаа үзүүр нь шигдчихээд унахгүй байсан. Жишээ нь хүний биен дээр шигдчихвэл, та бүгд боддоо, тийм хүнд жинтэй, тэр ёстой жимсэнд шигдэж байгаа юм шиг, шууд нэвтэрнэ, маш их аюултай! Эдгээр зүйл маш их олон, тоолошгүй, гэхдээ аюул гарсан нь байхгүй. Эдгээр зүйл бүгдэд нь тааралдана гэж байгаа юм биш, бидний зарим нэг хүнд ийм зүйл тааралдана. Тааралдсан ч, тааралдахгүй ч, чамд ямар ч аюул гарахгүйг батална, би үүнийг баталж чадна. Зарим сурагч, тэр зан авирын шаардлагын дагуугаар хийхгүй, зөвхөн хөдөлгөөн хийгээд зан авириа бясалгадаггүй, түүнийг бясалгаж байгаа хүнд тооцохгүй.

Багш ямар зүйлүүдийг өгсөн гэж яривал, би та бүгдэд тэдгээр зүйлийг өгнө. Миний номын бие чамайг хамгаална, чи өөрөө өөрийгөө хамгаалж чадах хүртэл чамайг хамгаална, тэр үед чи гурамсан ертөнцийн номын бясалгалаас гарсан байх болно, чи аль хэдийн Бумбад хүрчихнэ. Гэхдээ чи заавал өөрийгөө нэг жинхэнэ бясалгадаг хүн гэж үзвэл, ийм байдалд хүрнэ. Нэг хүн гартаа миний номыг барьчихаад, гудамжинд явангаа, орилоод л: Ли багш хамгаална, машинд мөргүүлэхээс айхгүй. Энэ бол аугаа номыг сүйтгэж байна, ийм янзын хүнийг хамгаалахгүй, үнэндээ жинхэнэ бясалгадаг шавь нар ингэхгүй.

Энергийн орон

Бид бясалгахад эргэн тойронд нэг орон үүсдэг, энэ орон ямар орон бэ? Зарим хүн үүнийг хийн орон, соронзон орон, цахилгаан орон гэдэг. Үнэндээ чи үүнийг ямар орон гэсэн ч буруу, яагаад гэвэл энэ оронд хамаарагдсан бие бодь нь маш их баялаг. Бидний энэ сансар ертөнцийн бүх орон зайг бүрэлдүүлсэн бие бодь, энэ гон дотор бараг бүгд байгаа, бид нар түүнийг энергийн орон гэж яривал арай зохицоно, иймээс бид ерөнхийд нь үүнийг энергийн орон гэж нэрлэдэг.

Тэгвэл энэ орон ямар нөлөөтөй вэ? Та бүгд мэднэ, бидний ариун номоор бясалгадаг хүн ийм нэг мэдрэмжтэй байдаг: ариун номыг бясалгаж давсан учраас, тэр энэрэнгүй байхыг ярьдаг, тэр сансар ертөнцийн үнэн, нинжин, тэвчээр мөн чанарт уусдаг, иймээс бидний сурагчид энэ оронд суугаад бүгд мэдэрч байдаг, бодолд нь муу бодол байхгүй, мөн бидний маш олон сурагчид энд суугаад тамхи татая ч гэж бодогдохгүй, маш их энэрэнгүй уур амьсгалыг мэдэрдэг, маш тааламжтай, энэ бол ариун номыг бясалгадаг хүний дагуулсан ийм энерги юм, энэ орны хүрээнд гарсан нөлөө юм. Чи энэ ангийг дуусгасаны дараа, бидний ихэнх хүмүүс гонтой болно, жинхэнэ гон гарна, яагаад гэвэл би чамд уламжилсан нь ариун номыг бясалгадаг зүйлүүд юм, чи өөрөө ч энэ зан авирын шалгуурын дагуугаар өөрийгөө шаард. Чи үргэлж бясалгахад, бидний зан авирын шаардлагын дагуугаар бясалгахад, аажимдаа чиний энерги улам хүчтэй болно.

Бид нар өөрсдийгөө аврах ба хүнийг аврахыг, бүх амийг аврахыг ярьдаг, иймээс Фалунь цагийн зүүний дагуугаар эргэхдээ өөрийгөө аварна, цагийн зүүний эсрэгээр эргэхдээ хүнийг аварна. Цагийн зүүний эсрэгээр эргэхэд тэр өөрөө энерги гаргана, өөр хүнд ашигтай байна, ингэхэд, чиний энергийн орны бүрхүүл доторх бүх хүнд ашигтай, тэр магадгүй маш таатай гэж мэдэрдэг. Чи гудамжинд явсан ч, ажил дээрээ байсан ч, гэртээ байсан ч, магадгүй дандаа ийм нэг нөлөө гардаг. Чиний орны хүрээн дотор байгаа хүнийг магадгүй чи санаандгүйгээр биеийг нь янзалсан, яагаад гэвэл энэ орон бүх буруу байдлыг засдаг. Хүний бие өвчтэй байх ёсгүй, өвчтэй байвал буруу байдалд хамаарагддаг, тэр энэ буруу байдлыг засдаг. Муу бодолтой хүн, буруу зүйлийг бодоход, чиний энэ орны хүчтэй нөлөөнд, түүний бодлыг өөрчилж чадна, тэр магадгүй тэр үед муу зүйл бодохгүй болно. Магадгүй зарим хүн хүнийг загнах бодолтой, гэнэт бодлоо өөрчлөөд, загнах бодолгүй болно. Зөвхөн ариун номыг бясалгадаг энергийн орон, ийм л нөлөө гаргадаг юм. Иймээс хуучин Буддын шашинд ийм нэг үг байдаг, "Буддын гэрэл туяа даяар гийхэд, ёс төгс нь сайн байх" ийм утгатай л юм.

Фалунь Дафагийн сурагчид бясалгалыг яаж заан тараах вэ

Бидний маш олон сурагчид харьсаныхаа дараа, энэ бясалгалыг маш их сайн гэж үздэг, хамаатан сайн найз нөхөддөө тарааж заах бодолтой. Болно, чи бүгдэд нь зааж өгч болно, хэнд заасан ч болно. Гэхдээ нэг зүйл байгаа, бид та бүгдэд мэдэгдэе, бид та бүгдэд үнэ цэнээр ч цэгнэж болохгүй ийм их зүйл өгсөн. Яагаад та бүгдэд өгч байгаа вэ? Чамайг бясалгуулж байгаа, зөвхөн бясалгахад, чамд эдгээр зүйлсийг өгч болно. Өөрөөр яривал, чи ирээдүйд бясалгал заахдаа, эдгээр зүйлээр нэр ашгийг хүсч болохгүй, иймээс чи над шиг ингэж анги болгоод төлбөр авч болохгүй. Яагаад гэвэл бид ном хэвлэнэ, материал хэвлэнэ, энд тэнд очиж бясалгал заана, зардал хэрэгтэй. Бидний авах төлбөр нь, бүх орон даяар хамгийн доогуур байна, мөн бидний өгсөн зүйл нь хамгийн их, бид нар жинхэнэ дээд давхарга руу хүнийг дагуулж байгаа, үүнийг та бүгд өөрсдөө биеэрээ мэдэрнэ. Фалунь Дафагийн сурагчийн хувьд, чи ирээдүйд бясалгалыг заахад, би чамд хоёр шаардлагыг тавина: Нэгдүгээр шаардлага нь мөнгө авч болохгүй. Бид чамд ийм их зүйл өгсөн, чамайг баян бол, нэртэй бол гэж өгсөн биш, чамайг аврахын тулд, чамайг бясалгуулахын тулд өгч байгаа юм. Хэрэв чи мөнгө авбал, миний номын бие чиний бүх зүйлийг бүгдийг нь эргээд хурааж авна, тэгвэл чи ч бидний Фалунь Дафагийн хүн биш болно, чиний тараасан нь бидний Фалунь Дафагийнх биш болно. Та нар бясалгал заахдаа нэр ашиг хүсэхгүйгээр, сайн дураараа хүнд үйлчил. Бидний бүх орон даяарх сурагчид бүгд ингэж хийж байгаа, бүх газрын дадлагажуулагчид бүгд ингэж үлгэр жишээ болж байгаа. Бидний бясалгалыг ирж сурахад, чи сурах бодолтой бол, чи ирж сур, бид чамайг хариуцаж болно, нэг мөнгө ч авахгүй.

Хоёрдугаар шаардлага бол аугаа номын дотор өөрийнхөө зүйлийг оруулж болохгүй. Бясалгал заах явцад, чиний тэнгэрийн нүд нээгдсэн ч, чи юу харсан ч, ямар гон чадвар гарсан ч, чи өөрийнхөө харсан тэр байдлаар бидний Фалунь Дафаг ярьж болохгүй. Чиний нөгөө давхаргад харсан тэр жоохон зүйл чинь маш их хол зөрнө, бидний ярьсан номын жинхэнэ утгаас маш их хол зөрнө. Иймээс үүнээс хойш чи бясалгал заахдаа, эрх биш энэ зүйлийг анхаар, ингэвэл бидний Фалунь Дафагийн угийн байгаа зүйлсийг өөрчлөхгүйг батална.

Мөн бас над шиг ийм хэлбэрээр бясалгал заахыг зөвшөөрөхгүй, над шиг ингэж том илтгэлийн хэлбэрээр номыг ярихыг зөвшөөрөхгүй, чи номыг ярьж чадахгүй. Яагаад гэвэл миний ярьсан зүйлүүд, утга нь маш их гүн, дээд давхаргын зүйлүүдийг уялдуулан ярьсан. Чи өөр өөр давхаргад бясалгана, ирээдүйд чи дээширсний дараа, чи хариад энэ хураасан бичлэгийг сонс, чи тасралтгүйгээр дээширнэ, чи тасалтгүйгээр сонсоход, үргэлж шинээр тусгаж авна, шинэ олз омогтой байна, ном уншихад бүүр ч ийм байдаг. Миний эдгээр үгс маш их дээгүүр гүн зүйлүүдийг уялдуулан ярьж байгаа, иймээс энэ номыг чи ярьж чадахгүй. Миний ярьсан үгийг өөрийн үг болгож ярихыг зөвшөөрөхгүй, тэгвэл номыг хулгайлсан үйлдэл болно. Чи зөвхөн миний ярьсан үгээр ярьж болно, багш ингэж ярьсан, номон дээр ингэж бичсэн, гэж нэмээд, зөвхөн ингэж л ярьж болно. Яагаад вэ, яагаад гэвэл чи ингэж ярихад, аугаа номын хүч оршсон болно. Чи өөрийнхөө мэдэж байгаа зүйлийг Фалунь Дафагийн зүйл болгож зааж болохгүй, тэгэх юм бол чиний тараасан тэр Фалунь Дафа биш болно, чи бидний Фалунь Дафаг сүйтгэж байгаатай адил. Чи өөрийнхөө бодлоор яривал, өөрийнхөө бодлын дагуугаар яривал, тэр ном биш, хүнийг аварч чадахгүй, ямар ч нөлөө байхгүй, иймээс хэн ч энэ номыг ярьж чадахгүй. Та нарын бясалгалыг заах арга, зөвхөн л бясалгал хийх газарт, эсвэл бясалгалыг заан тараах газарт сурагчидад хураасан дуу эсвэл дүрст бичлэгийг тавьж өг, дараа нь дасгажуулагч тэд нарт бясалгал зааж өгөг. Ярилцах хурлын хэлбэрийн дагуугаар, та бүгд хоорондоо санал бодол зөрөлцөж зөвшилцөх, хоорондоо ярихыг, бид ингэж хийхийг шаардана. Мөн Фалунь Дафаг тарааж байгаа сурагч(шавь)ыг багш, их багш гэх мэтээр дуудаж болохгүй! Аугаа номын багш зөвхөн нэг л байгаа. Үүдээр ороод шинэ хуучин гэлтгүй бүгд шавь нар юм.

Та нар бясалгал заан тараахад, магадгүй зарим хүн ингэж бодсон: багш Фалунийг өгч чадна, хүний биеийг янзалж чадна, бид нар хийж чадахгүй ш дээ. Зүгээр, би аль хэдийн та бүгдэд ярьсан, сурагч болгоны биений ард миний номын бие байгаа, нэг ч бус, иймээс миний номын бие эдгээр зүйлийг хийнэ. Чи түүнд заахдаа, хэрэв тэр хувь ерөөлтэй байвал, тэр үедээ Фалунийг олж авч чадна. Хэрэв хувь ерөөл нь тааруухан байвал, биеэ янзалсаны дараа, бясалгал хийсний дараа аажмаар бас авч чадна, миний номын бие түүнд тусалж биеийг нь янзалж өгнө. Эдгээрээр тогтоогдохгүй, би чамд яръя, миний номыг уншихад, миний дүрст бичлэгийг харахад, миний кассетийг сонсоод номыг сурахад бясалгалыг сурахад, жинхэнэ өөрийгөө бясалгал хийж байгаа хүн гэж үзвэл, мөн адил авах ёстой эдгээр зүйлийг авчихна.

Бид нар бас сурагчаар хүний өвчнийг эдгэрүүлэхгүй, Фалунь Дафагийн сурагчийг хүний өвчнийг эдгээхийг туйлаас хориглоно. Бид чамд дээш бясалгахыг зааж байгаа, ямар ч зууралдсан санааг гаргуулахгүй, бас чамаар өөрөө өөрийн чинь биеийг муу болгуулахгүй. Бидний бясалгал хийх орон бусад ямар ч бясалгал хийх орноос сайн, бидний тэр оронд чи зөвхөн очоод бясалгал хийвэл, чи өвчнийг эдгээхээс илүү дээр. Миний номын бие нэг тойрог болон суусан байгаа, бясалгал хийх орон дээгүүр бас бүрхүүл байгаа, дээгүүр нь том Фалунь байгаа, аугаа номын бие бүрхүүлэн дээгүүр оронг харж хамгаалж байдаг. Тэр орон энгийн орон биш, энгийн бясалгал хийдэг тийм орон биш, тэр бол бясалгалын орон. Бид нарын маш олон гон чадвартай хүн бидний Фалунь Дафагийн энэ оронг харж байсан, улаан туяагаар бүрхэгдсэн, нил улаан.

Миний номын бие бас шууд Фалунь өгч болно, гэхдээ бид нар зууралдсан санааг дэгжээхгүй. Чи түүнд хөдөлгөөн заахад, тэр ярьсан: аа, би Фалуньтай болсон. Чи өөрөө өгсөн гэж бодсон, гэхдээ биш. Би та бүгдэд үүнийг ярьж байгаа нь, битгий наад зууралдсан сэтгэлээ дэгжээгээрэй, энэ бүгдийг миний номын бие хийж байгаа. Бидний Фалунь Дафагийн шавь нар ингэж л бясалгалыг зааж тараа. Хэн нэгэн Фалунь Дафагийн хөдөлгөөнийг өөрчлөн засварлах юм бол, тэр бол энэ аугаа номыг сүйтгэж, мөн энэ номын үүдийг сүйтгэж байгаа юм. Зарим хүн хөдөлгөөнийг холбоо үг болгож ярьсан, үүнийг туйлаас зөвшөөрөхгүй. Жинхэнэ бясалгах арга бүгд түүхийн урьд үеэс үлдсэн, маш урт үеэс үлдсэн зүйл, тоологдошгүй аугаа гэгээрэгчид үүнээс бясалгаж гарч ирсэн. Хэн ч энэ зүйлийг жоохон ч хөдөлгөж зүрхлэхгүй, энэ бас бидний энэ номын төгсгөлийн үед гарсан зүйл. Түүхэнд ер ийм зүйл гарч байгаагүй, та бүгд үүнийг эрх биш анхаараарай.